Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-06-21

British School - ийн сурагчдад талархал илэрхийлье

Ажаа Гэгээний санаачилан байгуулсан Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин British School - ийн сурагчдын зөвлөл Цусны эмгэг, хавдарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд үлгэрийн ном, тоглоом, сурах бичиг, тэмдэглэлийн дэвтэр гэх мэтчилэн зүйлсийг бэлэглэлээ. British School - ийн сурагчдын зөвлөл хандивийн үйлсийг тогтмол хийдэг бөгөөд энэ сайхан сэтгэлтэй сурагч хүүхдүүдэд Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдых нь хичээл сургалтанд амжилт хүсье!