Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-04-27

Эрүүл мэндийн боловсрол- Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөг боллоо.


Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институт, Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ хамтран эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.

АШУҮИСургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институтийн багш нар 2015 оны 04-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Шижиддүг өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл нийгмийн төлөө “Эрүүл мэндийн боловсрол-Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөгийг амжилттай зохион байгуулалаа.
Уг өдөрлөгөөр тус хорооны нийт 380 иргэдэд Уламжлалт Анагаа Ухааны үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж, үйлчлүүлэгчдийн биеийн өвөрчлөлийг тодорхойлон УАУ-ны өвчнөөс урьдчилан сэргийлэх ёс сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө. Мөн тус Институтийн 5-р дамжааны оюутнууд иргэдийн даралт үзэх, УАУ-ыг олон нийтэд таниулах, сурталчилах аяныг өрнүүлж ажилалаа. Өдөрлөгийг зохион байгуулахад хамтран ажилласан “Алтан тариа” ХХК-ийн хамт олон болон, “Шижиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийн нийт эмч мэргэжилтэн хамт олонд талархлаа.