Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2016-01-16

Эрүүл мэндийг үзлэг, буян номын үйл ажиллагаа амжилттай явагдлаа

ХУД-ын 12 хороонд Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буяны үйл ажиллагаа амжилттай явагдлаа.

АШУҮИС, Уламжлалт Анагаахын Институтын эрдэмтэн багш нар маань ХУД-ын 12 хорооны иргэдэд үзлэг оношлогоо хийн, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэдэг багш нартаа талархалаа илэрхийлье.

Бид бүхний үйл ажиллагааг дэмжиж жил бүр өөрсдийн үйлдвэрлэсэн гурилын дээжээр бэлэг барьсан АЛТАН ТАРИА ХХК-ы хамт олондоо талархал илэрхийлье.