Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-15

Хоёрдугаар Ажаа Гэгээн - Ажаа Шэрап Сангбо (1633-1707)

Ажаа Шэрап Сангбо нь модон тахиа жил төрж, гал нохой жил таалал төгссөн билээ. Түүний төрсөн нутаг нь Сина үндэстний нутаг болох Ли Шү тосгон юм. Тэрээр Гүмбүм хийдийн 16 дугаар хамба лам болжээ. Судар номонд мэргэшсний дээр тэрээр удирдан зохион байгуулах авьяастай байсан тул хийдийн дотоод дүрэм, журмыг бий болгож, Дармыг судлах, дадлага хийх сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна. Үүнээс гадна Гүмбүм хийдэд мэтгэлцээний зуны хөтөлбөрийг санаачлан үүсгэжээ. Хийдийн хамбын үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа хийдэд засвар хийж, нийтийн гал тогоо бариулж, хурлын өргөөг өргөтгөн 60 баганатай өргөө болгосон юм.