Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-03-31

Уриалга

Эрхэм Найз, Шавь нараа

Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг ашиглалтанд орсноос хойш эмчлүүлэгчидийн тусгай 50 ортой мөн гэр бүлийн гишүүдэд зориулан сандалнууд зэргийг хангасан байгаа. Түүнээс гадна ясны чөмөг шилжүүлэн суулгах байгууламж, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний байгууламж, болон дутуу төрөлттэй хүүхдүүдэд зориулсан 25 инкубаторыг нярайн эрчимт эмчилгээний тасагт тус тус байрлуулсан болно. Түүнчлэн 2 мэс заслын өрөөг бүхэлд нь нэг давхарт зориулсан билээ. Үүнээс гадна, хавдрын эмнэлэгт маань дараах тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Тэд нараас Монгол Улсын Засгийн Газар Ангиографиг санхүүжүүлсэн. СТ скан буюу Томограф Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэгээс санхүүжүүлж байгаа. Харин миний бие MRI сканыг санхүүжүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Энэ 2015 оны Цагаан Сараас эхлэн би Монголчуудтай уулзахаар Вашингтон ДС, Чикаго, Денвер, Сиэтла болон Портлэнд явсан. Би Монголчуудтайгаа уулзаж, ном хурахаас гадна, MRI скан авах ажилынхаа санхүүжилтийг эхлүүлсэн байгаа.
Мөн цаашдаа би хөрөнгө босгох ажиллагаагаа өргөтгөөд өөр муж, хотуудад байгаа найз нөхөд, шавь нар болон өөр туслалцаа үзүүлэх хүмүүстэй уулзах болно. Надтай нэгдэж энэхүү төхөөрөмжийг хүүхдийн хавдрын эмнэлэгт авахад хувь нэмэрээ оролцуулан бяцхан хүүхүүддээ туслахыг уриалж байна.

Ажаа Гэгээн

~Хандивын Данс~
Худалдаа Хөгжлийн Банк: 452565325 (₮)
Хаан Банк: 5028569730 (₮)
Голомт Банк: 1105049505(₮)

  • Хандивын Данс
  • Худалдаа хөгжлийн банк: 452565325₮
  • Хаан банк: 5028569730₮
  • Голомт банк: 1105049505$
  • Choose Bank Bloomington Branch, Indiana, USA
  • Bank Account: 831105200
  • Routing Number: 074000010
  • Swift code: CHASUS33

Xолбоо барих утас: 99092376, 99033948, 99082191, 99717236

Веб хаяг: www.bikhanzi.com www.tmbcc.org