Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2012-11-20

Төсөл

2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 12 хороо Биокомбинат, Сүхбаатар дүүрэг 10 хорооны ард иргэд, сүсэгтэн олондоо зориулж “Номын Төв”-ийг нээсэн бөгөөд тус төв сүсэгтэн олонд Бурханы номын утга учирыг таниулж, ач тусийг хүртэхийн тухайд ном хурдаг. Мөн зарим үед уламжлалт болон европ анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ирж ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвөлгөө өгч эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойртуулан тусладаг.

Монголын бурхан шашны сүм хийдүүдэд номын өглөг авшиг хүрээхээс гадна одоогоор   хорин сая орчим төгрөгийн хандив тусламж үзүүлээд байна.

Монголын ард түмэнг өвчин зовлонгүй, ган зудгүй, сайн сайхан байлгахын тухайд “Алтан ганжуур”, “Улаан юм” судруудыг үсэг тоолон уншуулж хурах хурал номын чуулганыг зохион байгуулсан.

Тус номын төв нь хүн бүрт нээлттэй бөгөөд, бусаддаа өөрийн мэдлэг чадвараасаа хуваалцах хүсэлтэй хүмүүс үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй байдаг. Одоогоор тус номын төвийн байранд уран хатгамал,  гар урлал зэргийн үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Өнгөрсөн онд  амьдралын бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд, нэн ядуу айл өрхөд зориулан монгол гэр болон мөнгө төгрөг хандивласан бөгөөд, тухайн монгол гэрийг хүлээлгэн өгөхдөө үнэхээрийн хэцүү байгаа, зайлшгүй амьдрах орон байр хэрэгцээтэй байгаа тэрхүү айл өрхийг олж, сонгож өгсөн нь нүдээ олсон үйл явдал байсан. Мөн олон хүмүүст эмчилгээний зардал болон бусад олон буяны үйл ажиллагааг хийсээр байгаа билээ.

Мөн энэ оноос Ажиа Гэгээнтний санаачилсанаар Эх Хүүхдийн  Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн хажууд Монголын ирээдүй хойч үе болсон мянга мянган хүүхэд залуусын нэгээхэн хэсэг, хүнд өвчинд шаналж буй цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан Цусны эмгэг, Хавдрын эмнэлэгийг Ажиа Гэгээнтэн болон бусад энэрэнгүй сэтгэлт олон хүмүүсийн хандиваар бүтээн босгож байгаа билээ.

Эмнэлэгийн иж бүрэн тоноглол, орчин үеийн стандартад нийцсэн аппарат, тоног төхөөрөмжтэй тус цусны эмгэг, хавдрын  эмнэлгийг 2013 онд ЭХЭМНТ –д  хүлээлгэн өгөх зорилт тавин шаргуу ажиллаж байна.

Цаашид бидний хамт олон Монголын ард иргэд, хүүхэд залуусын оюуны боловсрол, тэдний ирээдүйн төлөө ихээхэн зүйл хийхээр төлөвлөж байгаа.  Бидний энэ үйл ажиллагаа нь Монголын олон олон сайхан сэтгэлт буяны садан, өглөгийн эздийн хандив тусламжтайгаар улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.