Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-11-10

ЭХЭМҮТөвийн дэргэдэх ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ,ХАВДРЫН ...

ЭХЭМҮТөвийн дэргэдэх ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ,ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТУХАЙ

Уг төслийг Ажиа Ринбүүчий нь сайн санаат хүмүүсийн хамтаар 2012 оны 5-р сарын 9-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2013оны 9-р сарын 21-нд албан ёсны нээлтээ хийж, барилгын эхний хэсгийг 2014онд ашиглалтанд өгхөөр төлөвлөж байна. Уг төслийн барилгын нийт өртөг нь 4.1 тэрбум төгрөг бүхий нийт 4600м2 талбайг багтаасан, зоорийн давхартай нийлээд 7давхар эмнэлэг болох юм. Тус эмнэлэг нь яааралтай түргэн тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэгчдийн тусгай тасгуудаас гадна хамгийн сүүлийн үеийн дүрслэл оношлогооны аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабортори эмнэлэг юм.Уг эмнэлэг нь нярайн эрчимт эмчилгээний тасаг 25 ортой, хэвтэн эмчлүүлэгчдийн 50 тусгай ортой бөгөөд өрөө тус бүрт ариун цэврийн өрөөтэй нэг ...

Дэлгэрэнгүй »
2013-09-17

"ОТОЧ МАНАЛЫН ГЭГЭЭ" энэрэл хайрын ...

"ОТОЧ МАНАЛЫН ГЭГЭЭ" энэрэл хайрын цэнгүүн

Ажиа Лувсантүвдэн гэгээнтэний санаачилгаар, ариун үйлсэд шамдсан бүхний буянаар цогцлоон бүтээж буй " ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ - ХАВДАРЫН ЭМНЭЛЭГ" -ийн буяны садангуудад зориулсан "ОТОЧ МАНАЛЫН ГЭГЭЭ" энэрэл хайрын цэнгүүн 2013 оны 09 сар 25-ны өдөр "UB Palace" концертийн их танхимд 18 цагт зохион байгуулагдана. Цэнгүүнд: Түвд-Монголын Шашин соёлын Төвийн тэргүүн Ажиа Гэгээн өөрийн биеэр морилон саатаж хүрэлцэн ирсэн сүсэгтэн олондоо зориулан Манал бурхны лүн өгч лам хуваргуудын хамт эрүүл мэндийн "Манал" номыг уншиж Алтан гэрлийн даллан авах болно. Цэнгүүнийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай А.Уртнасан найруулж, зохиолын болон нийтийн дууны одод оролцон тоглох болно.

Дэлгэрэнгүй »
2013-01-25

Цусны эмгэг, хавдарын эмнэлэгтэй болно

Цусны эмгэг, хавдарын эмнэлэгтэй болно

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэргэдээ өргөтгөл барьж, цусны өвчин, тэр дундаа цусны хавдартай хүүхэд эмчлэх тусгай төвтэй болох гэж байна. Манай улсад айлчилж байгаа Ажиа Римбүүчи энэ эмнэлэгийг барих санхүүжилт болон ашиглах тоног төхөөрөмж, эмч нарыг сургах бүхий л зардлыг гаргахаар болжээ. Өнөөдөр эмнэлгийн шав тавих ёслол болж байна. Цусны өвчлөл, тэр дундаа цусны хавдарын тохиолдол нэмэгдсээр байна. 2008 онд цусны хавдартай гэж 18 хүүхэд оношлогдож байсан бол  2010 онд 24, 2011 онд 33 тус тус шинэ тохиолдол илэрчээ. Гэвч тэднийг ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг судлалын тасагт хэвтүүлэн эмчлүүлдэг байсан нь хүрэлцээ муутай байсан учраас энэ эмнэлэгийг барих зайлшгүй ...

Дэлгэрэнгүй »
2013-01-25

Төсөл эхэллээ: Хүүхдийн цусны эмгэг, ...

Төсөл эхэллээ: Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол боллоо

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв буюу Эх нялхсын төв эмнэлгийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Ринбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-аас хариуцан хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж. Монголд ирээд байгаа Ажиа Ринбүүчи шав тавих ёслолд оролцож, Манал, Нүрзэд, Биндэрьяа номыг өөрийн биеэр уншиж, эмнэлэг байгуулахад тусалж дэмжсэн хүмүүст талархал дэвшүүллээ. Ажиа Ринбүүчи: “Би хоёр жилийн өмнө Монголд ирэхдээ л энэ эмнэлгээ барих хүсэлтэй байлаа. Харин өнөөдөр хүсэл маань биелж, шаваа тавьж байгаадаа их баяртай ...

Дэлгэрэнгүй »
2013-01-25

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн ...

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавилаа

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав өнөөдөр тавилаа.“Хүүхдүүд тэр тусмаа өнөөдөр өвчин шаналалд шанал байгаа хүүхдүүд, тэдний эцэг эхэд туслах сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Монгол хүүхдүүдэд туслах саналаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад дуулгаж, тэд маань ч сайн хүлээж авснаар өнөөдөр ажил хэрэг боллоо” хэмээн бурхан шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи шав тавих ёслолыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.ЭХЭМҮТ нь 0-18 ...

Дэлгэрэнгүй »