Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2016-03-11

English School of Mongolian сурагчид ...

English School of Mongolian сурагчид хандив өргөлөө.

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ, Цусны эмгэг, хавдрын хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаанд "English School of Mongolia"-н сурагчид хандив өргөлөө. Бяцхан буянтан та бүхэнд сурлагын амжилт хүсье.Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ

Дэлгэрэнгүй »
2016-01-13

Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буян ...

Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буян номын үйл ажиллагаа явагдана.

Дэлгэрэнгүй »
2016-01-03

Вашингтон ДС дахь Монголчуудаас..

Вашингтон ДС дахь Монголчуудаас..

АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдарч буй Монголчууд маань эх орондоо байгаа өвдсөн зовсон багачууддаа зориулан явуулсан тоглоом, дусал хийхэд шаардлагатай төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн хамт олонд Вашингтон хотоос төлөөлөлөн М. Дэлгэрцогт ирж гардуулж өглөө. Вашингтон ДС дахь сайхан сэтгэлт хүмүүст эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй »
2015-10-27

Ажаа Гэгээний айлдвар Ариусахуйн Гүмүда ...

Ажаа Гэгээний айлдвар Ариусахуйн Гүмүда нэвтрүүлэг

Дэлгэрэнгүй »
2015-06-21

Эн Эй Пи ХХК - ...

Эн Эй Пи ХХК - д талархал илэрхийлье

Хот Төлөвлөлт, барилгын зураг төслын Эн Эй Пи ХХК нь Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин 4,000,000 төгрөг, цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт өрөөг халдваргүйжүүлэх кварцыг хандивласан танай хамт олонд цаашдых нь ажилд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй »
2015-06-21

British School - ийн сурагчдад ...

British School - ийн сурагчдад талархал илэрхийлье

Ажаа Гэгээний санаачилан байгуулсан Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин British School - ийн сурагчдын зөвлөл Цусны эмгэг, хавдарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд үлгэрийн ном, тоглоом, сурах бичиг, тэмдэглэлийн дэвтэр гэх мэтчилэн зүйлсийг бэлэглэлээ. British School - ийн сурагчдын зөвлөл хандивийн үйлсийг тогтмол хийдэг бөгөөд энэ сайхан сэтгэлтэй сурагч хүүхдүүдэд Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдых нь хичээл сургалтанд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй »
2015-06-21

Royal Shintaku ХХК- ийн хамт ...

Royal Shintaku ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлье

Энэрэл нигүүлсэл Оюун Билгийн төв нь Номын өргөөнийхөө эргэн тойронд зүлэгжилт хийж байгаа билээ. Энэхүү ажиллагаанд маань оролцож туслалцаа үзүүлсэн Бямба-Oчир захиралтай Royal Shintaku ХХК- ийн хамт олон 2 өдрийн хүн хүч болон техникийн дэмжлэг хандив өргөсөнд баярласнаа илэрхийлье.Мөн Нямдорж ах болон Төгсөө эгч нартаа баярласнаа илэрхийлье. Та бүгдийн өргөж байсан сэтгэлийн болон эд материалын тусламжтайгаар бидний ажил үргэлж дэвжиж байдаг юм. Та 2 болон танай гэр бүлд аз жаргал хүсьe.

Дэлгэрэнгүй »
2015-05-19

Хорт хавдрын эсрэг олон улсын ...

Хорт хавдрын эсрэг олон улсын төсөлт үйл ажиллагаа болж өндөрлөлөө

Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ болон Монголын Ротари клубээр дамжин ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хорт хавдрын эмнэлэгт хорт хавдрын болон хагалгааны үед нэн чухал хэрэгсэл болох автомат шахуургыг Тайваны Ротари клубээс хандивласныг гардуулан өгөх арга хэмжээ явагдлаа.

Дэлгэрэнгүй »
2015-03-31

Уриалга

Уриалга

Эрхэм Найз, Шавь нарааХүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг ашиглалтанд орсноос хойш эмчлүүлэгчидийн тусгай 50 ортой мөн гэр бүлийн гишүүдэд зориулан сандалнууд зэргийг хангасан байгаа. Түүнээс гадна ясны чөмөг шилжүүлэн суулгах байгууламж, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний байгууламж, болон дутуу төрөлттэй хүүхдүүдэд зориулсан 25 инкубаторыг нярайн эрчимт эмчилгээний тасагт тус тус байрлуулсан болно. Түүнчлэн 2 мэс заслын өрөөг бүхэлд нь нэг давхарт зориулсан билээ. Үүнээс гадна, хавдрын эмнэлэгт маань дараах тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Тэд нараас Монгол Улсын Засгийн Газар Ангиографиг санхүүжүүлсэн. СТ скан буюу Томограф Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэгээс санхүүжүүлж байгаа. Харин миний бие ...

Дэлгэрэнгүй »
2015-03-02

Мэдээлэл 02-26

Мэдээлэл 02-26

Энэрэл нигүүлсэл Оюун билгийн төв ТББ дэргэдэх Манал бурханы номын өргөөнд цагаан сарын шинийн 8 нд Ламын чодвын цогчид өргөж, Манал бурханы ном уншлаа. Энэ үйл ажиллагаа нь сар бүрийн шинийн 8 ны 18 цагт дээрх өргөөнд тогтмол явагддаг юм.

Дэлгэрэнгүй »