Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-11-29

Тэгчин Сожин сахил хүртээнэ.

2015 оны 12 дугаар сарын 5 буюу Билгийн тооллын зулын 25 Богд ламын мэндэлсэн өдөр. Өглөөний 6 цагт Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ - ын Номын өргөө (ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Сургалт, судалгаа, эмч мэргэжилтний байр)-нд 1 өдрийн Тэгчин Сожин сахилыг Гэлэн Лувсан Зундуй хүртээх тул сүсэгтэн та бүхнийг урьж байна.

Анхаарах зүйл: Энэхүү сахилыг өглөө алганы зураас харагдах төдий үүрээр авч дараа өдрийн нар мандах хүртэл сахина.

Сахил хүртэх хүн өглөө босоод юм идэхгүй, ярихгүй, биедээ чимэг зүүлт, элдэв үнэртэн түрхэхгүй хувийн ариун цэвэрээ сахин ирнэ.
Хаяг: Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байрны 2 давхарт Номын өргөөнд.
Холбоо барих утас: 99717236, 99092376