Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-22

Тавдугаар Ажаа Гэгээн - Ажаа Ешэ Калсан Кэдрүп Гяцо (1817-1869)

Ажаа Ешэ Калсан Кэдрүп Гяцо гал үхэр жил төрж, шороон могой жил таалал төгсчээ. Тэрээр Гомээ Хоржа Тосгонд төрсөн бөгөөд Гүмбүм хийдийн Нечүнг Зөнч лам түүнийг тавдугаар Ажаа Гэгээнээр тодруулжээ. Долоон настай байхдаа тэрээр Гүнбүм хийдэд ирж, өндөр хэргэм, цолыг хүлээн авсан байна. Гүмбүмд тэрээр маш сайн сурж байсан гэдэг. Хэд хэдэн удаа Эзэн хааны урилгаар Хятад явж байсан ба 37 настай даа Хятадаас эргэн, ирж лам нарт их өргөл барьсан байна. Гүнбүм хийдийн том лам нар түүнд Алтан Хавтан хийдийг засварлах хүсэлт тавьхад тэрээр энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг босгохоор Монгол, Хятад руу явж байжээ. Ингээд 46 насандаа эргэн ирэв. Энэ үед лалын шашинтнууд болон хятадуудын дайн дэгдсэн байна. Ажаа Гэгээн хийдээ хамгаалахын тулд цэргийн удирдагч болж өдөр шөнөгүй цэргийн албанд ажиллажээ. тэрээр Чин Гүрнээс тусламж хүссэн боловч тэд уг асуудалд маш их санаа зовниж байвч үүнийг Ажаа Гэгээн өөрөө энхийн замаар шийдвэл дээр гэсэн хариу өгчээ. Мэдээж хэрэг тавдугаар Ажаа Гэгээн энэрэл нигүүслийг дэлгэрүүлэх нь урт хугацааны хамгийн сайн шийдэл мөн гэдгийг хүлээн зөшөөрч байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал аймшигтай байв. Лам хуврага, тогсоны ард иргэд гартаа зэвсэг барин гэр бүл, орон гэр, сүм хийдээ хамгаалахаас өөр аргагүй байлаа. Эцэст нь Чин гүрний засгийн газар цэргийн анги илгээн тусалж, үймээнийг даржээ. Ажаа Гэгээн Дон Хор цайз бэхлэлтэд 53 насандаа таалал төгсчээ.