Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-25

Наймдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Түвдэн Жигмэ Гяцо (1950- )


Мөн 2010 онд Ринбучи Родэл прэсс сэтгүүлд “Лууг дава тэссэн нь” гэсэн гарчигтай өөрийн дурдатгал номыг гаргасан Монгол хэлнээ “Цагийг бэлэгдэгч наран чөлөө номоо орчуулан олны хүртээл болгосон. Тэрээр одоо “Цусны эмгэг, хорт хавдараар өвдөж шаналж буй монгол хүүхдүүд хийгээд Энэтхэг дэх Төвдийн дүрвэгдсэдэд зориулж буяны тусламжийн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Ринбучи Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэд Монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төвийг барьж хүлээлгэн өгсөн.


2010 оны 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан конференцид Ринбучи өөрийнхөө илтгэлд энэрэл нигүүлсэлийг тайлбарлахдаа:

“Энэрэл нигүүлсэл бол зөвхөн бясалгал хийгээд залбирал биш, харин энэрэл нигүүлсэл бол өдөр тутмын амьдралын ёс жаяг байх ёстой. Өөрөөр хэлбэл ариун орон гэдэг бол төсөөлөл биш бөгөөд бид үнэнг эрэлхийлж, Нирван дүр доторх Самсара-г өөрчилснөөр дэлхий дээрх диваажинг бид бүтээх юм” гэж айлдсан байдаг.