Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-01-07

Ловон Бадма Жунай бурханы тухай

Ловон Бадма Жунай бурханы тухай

Гүрү Бадмасамбаваяа Монголчууд бид бүхэнд Ловон Бадамжунай / Үржин Ринбүчи, Бадмасамбава, ловон багш, Лянхуа цэцгээс төрөгч /зэргээр олон янзаар нэрлэгддэг хэмээн хүндлэгдсэн, Бурханы шашны улааны урсгалын үндэслэгч, тарнийн хаан Бадмасамбава анх наймдугаар зуунд Энэтхэгээс Төвд зэрэг бусад хөрш улсуудад Бурханы шашны Очирт хөлгөнийг түгээжээ. Нимава зэрэг урсгалуудад түүнийг Нууц Тарнийн хаан, хоёрдугаар Будда хэмээн өргөмжилдөг бөгөөд Бадамжунай бурханы цадигт Индрабоди хаан гадаад далайд эрдэнэ авахаар явж байгаад далайн тив нэгнээ лянхуан гол мод элдэв зүйлээр өнгө төгөлдөр нэгэн ургасны дээр, найман нас хүрсний чинээ бяцхан хөвгүүн, үзвээс гоо билгэ хийгээд лагшингаар чимсэн гарт очир хийгээд бадам цэцэг барьсан нэгэн байхыг ...

Дэлгэрэнгүй »
2012-11-21

Ажиа Ринбүүчи: Эрт ба эдүүгээ ...

 Ажиа Ринбүүчи: Эрт ба эдүүгээ цагийн нинжин сэтгэлийн үйл үйлдэл /илтгэл/

Буддын сургаалын зүрхэн толт нь билиг ухаан болон энэрэл нигүүлсэл буюу нинжин сэтгэл юм. Эдгээр нь мянга мянган он жилийн туршид хүмүүний оюун санааны чухаг үнэт зүйл байж ирсэн бөгөөд энэ нь Төвд Монголчуудад ч хамаатай билээ. Билиг ухааны төлөвшил нь анагаах ухаан, огторгуйн судлал болон сүм хийд, суварга цац болон Буддын урлагийн бусад төрөл зүйлийн хөгжлөөр харагдах бөгөөд энэ нь зөвхөн оюун ухааны гэгээрлийг хангаад зогсохгүй, мөн бидний эдийн хэрэгцээ шаардлагыг ч хангаж чадна. Гэвч өнөөдөр өгүүлэх гэсэн зүйл маань билиг ухааны тухайд биш, харин түүний нөгөө хос нь болох, энэрэл нигүүлсэл буюу нинжин сэтгэлийн тухай юмаа. Буддын ёсонд ...

Дэлгэрэнгүй »
2012-11-21

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын ...

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулна

-Г.Галбадрах: Зарим хумүүс "буян үйлдэж байна" гээд суварга босгох, бурхан бүтээх үйлийг ихэд үйлддэг. "Буян"-ы талаар таны сургаалыг сонсвол?  -Ажаа Гэгээн: Над дээр нэгэн хүн ирж асуусан л даа. Би түүнд "ажил үйлсээ сайн бүтээхийн тулд буян үйлдэх хэрэгтэй байна" гэлээ. Тэгсэн тэр хүн "Би зөндөө буян хийсэн шүү дээ, суварга босгосон, одоо бурхан бүтээх гэж байгаа" гэнэ. Би түүнд "Бурхан бүү барь. Бурхан бариад түүнийгээ хамгаалж чадахгүй, байнга зул, тахил өргөж чадахгүй болохоор эвдэрч сүйддэг. Хожим өөрөө очиж үзээд харамсах болно. Харин түүний оронд сургууль эмнэлэг барьж, өнчин хүүхдүүдэд тусалбал илүү сайн буян болно" гэж хэлсэн. Ном болоод бурхан ...

Дэлгэрэнгүй »
2012-11-20

Ринбүчи бид хоёр тун ч ...

Ринбүчи бид хоёр тун ч элгэмсүү сайхнаар уулзаж билээ

Хийд миний төрсөн бууриас холгүй байсан бөгөөд Ажиа Ринбүүчий хараахан бага хүү байх үес, би тэнд 1950-иад оны дундуур нэг үе сууж байсан юм. Дүр үзэсгэлэн төгс, сүр жавхлан төгөлдөр уран барилгууд нь хөх толгодыг чимэн байдаг Гүмбүмийн сайхан дурсамж үлджээ надад. Нөгөөтэйгүүр, коммунист хятадуудын гарт даанч олон сүм хийд юу болсныг,  Гүмбүмийн лам хуврагуудад юу учирсныг эгэн санахуйд, хийдийн тухай, ойр орчмынх нь төвдүүдийн маань ахуй амьдралын тухай Ажиа Ринбүчи юу хүүрнэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байлаа.  Ринбүчи бид хоёр тун ч элгэмсүү сайхнаар уулзаж билээ. Бид хэн хэн маань даанч ихийг үзэж туулж, бидний амьдралын маань зам ...

Дэлгэрэнгүй »
2012-11-20

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан ...

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан оршил үг

Аргын 1998 онд, миний бие, Төвд оронд орших, алдар нэр нь дуурисан түгсэн Гүмбүм хийдийн их хамба Ажиа Ринбүчи Америкийн Нэгдсэн Улсад Гватемалаар дамжин, улстөрийн учраар дүрвэн ирсэн болохыг дуулж мэдсэн юм. Тэр үес, би Нью-Йорк хотноо яриа ярилцлагын учраар ирээд байсан цаг билээ. Би ч мөн эрх чөлөөг эрмэлзэн Төвдөөс дүрвэн гараад бараг дөчин жил, шашин номын ахуй амьдрал минь эхэлсэн Гүмбүмд байснаас хойш бүр ч олон он жил өнгөрч оджээ. Одоо тэгтэл, өмнө минь, хийдийн маань Хамба байж байх.  Гүмбүм бол, миний даган баримталдаг Төвдийн Бүддизмийн Гэлүгба уламжлалыг үүтгэн үндэслэгч Богд Зонхов бээр мэлмий нээн мэндэлсэн орон болой.  Гүмбүм ...

Дэлгэрэнгүй »