Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-31

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-31

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-31

Ур чадвартай эмч хүмүүн өвчтөнийг тус тусад нь эмчилж, зөвхөн түүний өвчинд таарч тохирох эмийг өгдөг. Цаашилбал, эмчилгээний арга хийгээд хэрэглэгдэхүүн нь тухайн орон, цаг хугацааны нөхцлийг нь харгалзаж үзсэнээс болж өөр өөр байдаг.Гэвч эдгээр өөр өөр эм, эмчилгээний аргууд нь тухайн өвчтөнийг зовлонгоос нь салгах ганцхан зорилготой учраас бүгд адилхан бөлгөө.Түүн лугаа адил бүх шашны сургаал, арга зам хамаг амьтныг зовлон, хийгээд түүний шалтгаанаас салгаж, аз жаргал хийгээд түүний шалтгааныг ойлгуулах зорилготой байдаг. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-30

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-30

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-30

Ерөөл бол хангалттай зүйл бус, Ерөөл нь дотоод сэтгэлээс халин гарах ёстой. Өөрөө их хүчин чармайлт гаргахгүйгээр еөрөөл биелэх боломжгүй билээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-29

Ажаа Гэгээн хүндэт профессор цол ...

Ажаа Гэгээн хүндэт профессор цол хүртлээ.

Дэлгэрэнгүй »
2015-08-29

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-29

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-29

Өрнөдийн нийгмийн талаар миний бие сэтгэгдэл төрүүлсэн олон зүйлийг олж мэдсэн билээ. Ялангуяа түүний эрч хүч, бүтээлч чанар, мэдлэгийн төлөө эрмэлзэл зэргийг би гайхан бахаддаг.Нөгөөтэйгүүр, Өрнөдийн амьдралын олон зүйл миний сэтгэлийг зовоодог. Хүмүүс бүх зүйлийн харилцан шүтэлцээг үгүйсгэсэн, хар цагаан, сайн муу гэдгээр бүхнийг бодох хандлагатай байдаг авай.Энэ хоёрын хооронд хүмүүс дунд дахь саарал хэсгийн талаар олж харахаа больдог. Хичнээн мянган ах дүүс, хөрштэй мөртлөө асар олон хүмүүн өөрийнхөө үнэн сэтгэлийг зөвхөн нохой, муурандаа л гаргах болжээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-28

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-28

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-28

Энэ орчлонгийн амьд амьтад, хүмүүн ч бай, амьтан ч бай ялгаагүй эгэл ертөнцийн гоо сайхан, хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн замаар хувь нэмрээ оруулах шаардлагатай. Олон амьтан зөвхөн ганцаар, эсвэл хамтаар хөдөлмөрлөж, амьдралаа сайжруулахыг зорьдог.Бидний зооглодог хоол, өмсдөг хувцас зүгээр ч нэг тэнгэрээс унаагүй зүйл билээ. Үүнийг бүтээхийн тулд олон хүмүүн хөдөлмөрлөдөг. Тиймээс бид ч гэсэн бусдад талархах ёстой бөлгөө.Нинжин сэтгэл, өгөөмөр зантай байх нь аз жаргалд хүрэхийн шинж тэмдэг билээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-27

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-27

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-27

Сэрүүн үедээ буяны үйл хийх тал дээр нэмж хэлэхүйд, хэрэв та зөв зохистой зорилгоор зүүдэндээ өөрийн ухамсрыг ашиглаж чаддаг бол таны оюуны хүчин чадал маш их байна гэсэн үг. Тэгэхгүй бол дор хаяад шөнө болгон хэдэн цагийг үр ашиггүй өнгөрөөнө гэсэн үг.Тиймээс та унтахыг ямар нэгэн буянт үйл болгож чадвал маш ашигтай. Судран хөлгөний арга бол нойрсох үедээ ч гэсэн нинжин сэтгэл үүсгэх, мөнх бус, хоосон чанарыг үзэх зэрэг зохистой оюун санааг хөгжүүлэх явдал байдаг. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-26

Амар тайван амьдрахуйн зурлага 08-26

Амар тайван амьдрахуйн зурлага 08-26

Баяр баясгалантай хүчин чармайлтын гурван хэлбэр байна. Үүнд:Хуяг шиг баясгалант чармайлтБуян хураах баясгалант чармайлтБусдын төлөө ажиллах баясгалант чармайлтын хэлбэр орно.Эдгээр хүчин чармайлтыг гаргахад учрах гол саад нь залхуугийн олон хэлбэр байдаг. Эдгээр нь юуны өмнө хойшлуулж залхуурах, хойрогшиж залхуурах, үндсэн чанар муутайгаар залхуурах зэрэг болно. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-25

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-25

Хүмүүн сайн сайхан амьдралтай, албан тушаалтай, өнөдр боловсролтой байсан ч түүнийг эдгээрээс болж эвдрэхгүй, оршин тогтнохуйн эргэлтийн мөн чанарыг тодотгосон дотоод үндсэн үзлээ хэзээ ч хаяхгүй байхыг байнга эрмэлзсэн дотоод хязгаарлалтын хүчин зүйл заавал байлгах нь нэн чухал бөлгөө. Зөв зам бол эдгээрийг хамаг амьтны тусын тулд ажиллах, тэднийг зам мөрт оруулахад туслалцаа болохоор ашиглах явдал болой.Энэ бүхнийг тэнцвэртэй хадгалж, хэт туйлшрахгүй байх, хамгийн сайн, хамгийн үр ашигтай замаар урагшлах бүрэн мэдлэгтэй байх шаардлагатай. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-24

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-24

Хүйс хоорондын харилцааны хувьд бэлгийн харилцаан дээр суурилсан хоёр төрлийн зарчим байдаг. Нэг нь түр зуурын таашаал авах сэдэлтэй цэвэр бэлгийн хүсэл хийгээд үүнийг түр зуурын баясал гэж болно. Гэвч энэ нь тийм ч найдвартай, эсвэл тогтвортой бус, учир нь хүмүүс энд бие биендээ хүмүүн гэхээсээ илүү эд зүйл мэт ханддаг.Хоёр дахь хэлбэр нь биеийн бус харилцаа. Энд нэг хүмүүнийг өгөөмөр, аятайхан эелдэг гэж үзсэн нөгөө хүмүүний хүндэтгэл, талархал байна. Тиймээс аливаа хүмүүн бусад хүмүүст хүндэтгэл, хүмүүн чанарыг үүсгэж чадах ажгуу. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-23

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-23

Хүмүүний оун санааны тодорхой замыг хувцасаа өмсч зүүсэн байдал, гэртээ тахилын ширээтэй эсэх, ном судар уншдаг эсэх зэрэггадаад байдлаар нь тодорхойлж болно.Гэвч эдгээр үйлдэл нь хүмүүний шашны хийгээд оюун санааны амьдралд хоёрдогч зүйл ажгуу. Учир нь эдгээр үйлдлийг дотроо маш хортой сэтгэл агуулсан хүмүүс ч хийж чаддаг бөлгөө.НӨгөө талаар сэтгэлийн бүх буян, оюуны мөн чанар нь жинхэнэ сэтгэлийн мөн чанар болдог. эдгээр оюуны бүх мөн чанар нь хот сэтгэл хийгээд оюуны сөрөг үзэгдэлтэй нэг дор зэрэгцэн орших боломжгүй авай. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »