Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-16

Бидний сансар хэмээн нэрлэдэг төрөх, үхэхийн хооронд үе үехэн хувилж төрөх үзэгдэл байдаг. Юуны урьд энд нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Сансар буюу дахин төрөхийн эргэлт нь бүх амьдралын үндсэн нөхцөл юм. нирваанд хүрэхээс нааш түүнээс ямар ч оршихуй зугтаж гарахгүй. Энэ нөхцөл нь хүмүүсийг бидний мэддэгээс долоон дор нөхцөлд амьдрах, дахин дахин амьдрах ёстой болгож байгаа тул маш их зовлонтой. Дахин төрөх нь зайлшгүй юм бол хувилж төрөх нь жинхэнэ сонголт болно. Энэ нь буянт заяатай зарим хүмүүст бурханаас хайрладаг өөрийн ирээдүйн төрлийг хянах хүч бөлгөө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-15

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-15

Ардчилалд хяналт тавих амаргүй авч Энэтхэгт зарим ажилд хяналт тогтодгийг бид харсаар байна. Жинхэнэ хүчирхийлэл, тэр ч бүү хэл садар самуун сурталчлахыг энэтхэгийн кинонд зөвшөөрсөн байдаг. Бусад газрын нэгэн адил эмэгтэй хүмүүс тэнд урин тачаангуй байдлаар өөрсдийгөө харуулдаг. Саяхан болтол эрэгтэй, эмэгтэй хүмүүс уруул уруулаараа үнсэлцдэггүй байлаа. Хүмүүс бие биенийгээ хөнөөдөг авч ер үнсэлцдэггүй байв. Гэвч хүмүүнийг хөнөөж байснаас үнссэн нь хавьгүй илүү ажгуу. Энэтхэг кинонд бид бусармаг эсэргүүцэлтэй тулгарсан дурлалын түүх хэрхэн өрнөхийг үзэх хийгээд төгсгөлд нь сайн санаат хүмүүс эвлэрэн нэгдэж, сайн санааныхаа үрийг амсах агаад муу хүмүүс шийтгэгддэгийг сайн санах билээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван ...

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-14

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-14

Миний бие цаазаар авах ялын эсрэг байдаг бөлгөө. Энэ ялыг өмнөх Далай лам Түвдэд устгасан юм. Өнөөдөр энэхүү ял Хятад, Энэтхэг зэрэг томоохон улс гүрэнд оршсоор байгаа нь надад итгэмээргүй санагддаг билээ. Тэд шударга ёс хэмээх нэрийн дор Махатма Гандийн эх оронд хүмүүнийг талсаар байна. Тэр нутагт Бурхан Буддагийн сургаалийг номлож байсан ариун газар шүү дээ. Цаазаар авах ял нь цэвэр хүчирхийлэл, зэрлэг балмад, үр ашиггүй хүчирхийлэл бөлгөө. Тэр ч бүү хэл онц аюултай, яагаад гэвэл бүх хүчирхийллийн нэгэн адил хүчирхийлийн бусад хэлбэр рүү хөтөлдөг ажгуу. Хамгийн дээд хэмжээний шийтгэл бол зэрлэг балмад явдалгүй, бүх насаар нь хорих ял байх ...

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-13

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-13

Бурхан зарим үед унтчихдаг юм шиг санагддана. Ертөнцийг бүтээснийх нь төлөө Бурханд цалин өгдөггүй. Мэдээж би ёгт утгаар ярьж байгаа боловч бурхан унтчихсан бол түүнийг сэрээх нь бидний ажил буй за. Бидэнд учирсан муу юм бүхэнд Бурханыг буруутгаж болохгүй. Учир шалтгаан үр дагарын хуулиар нөхцөлдөөгүй нэг ч хувь заяа хийгээд үйлийн үр байхгүй бөлгөө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-12

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-12

Манай боловсролын тогтолцоо бүхэлдээ хямарчээ. Үүнд дасах арга үгүй билээ. Боловсролын ачаар л эдүгээ аж үйлдвэр улс төр рүү халдварлаж байна. Бүх юм бидний санаж бодсоноос өөрөөр эргэж хараа хяналтаас гарч эхэлжээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-10

Амар тайван амьдрахуйн зурлага 08-10

Амар тайван амьдрахуйн зурлага 08-10

Жинхэнэ бясалгагч гадны дарамт, өөрийн сэтгэл хөдлөлд автдаггүй. Тэрбээр өөрийн хийгээд бусдын түр зуурын ба өнийн тусын тулд бүхнээс чөлөөтэй, хэнээс ч хамааралгүй, юунаас ч айдаггүй, өөртэйгөө хэзээ ч зөрчилдөггүй. Тэрбээр ямагт амгалан хэн бүхэнтэй найрсаг, үг бүхэн нь тустай байдаг.Хаа явсан газартаа даруухан байж, хэрүүл шуугиан дэгдээх, дээрэнгүй авирлахаас зайлсхийж бай. Хүмүүсийн сэтгэлд муу юм хийхгүй, тэднээр муу үйл үйлдүүлэх шалтгаан гаргуулахгүй бай.Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-09

Амар тайван амьдрахуйн зурлага​ 08-09

Амар тайван амьдрахуйн зурлага​ 08-09

Буддын сургууль мөн хэмээн тодорхойлох шалгуур нь дөрвөн тамга гэх хэмээх тулгаар дөрвөн зарчмыг мөрдөхийг шаарддаг байна.Үүнд:Биетэй бодитой бүхэн зуурдынхБузартсан юмс, үйл явдал бүхэн муухайБиетэй бодитой бүхэн хоосон хийгээд биегүйНирваан бол жинхэнэ амар амгалан зэрэг зарчим орноДалай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-08

Амар тайван амьдрахуйн зурлага 08-08

Амар тайван амьдрахуйн зурлага 08-08

Зовлонгын тухай үнэн бол бид олон янзын зовлонтой учирдагт орших хийгээд орчлонд ердөө гуравхан төрлийн зовлон байдаг ажгуу.Нэг нь зовлонгийн зовлон энэ бол толгой өвдөх мэтийн зүйлс, нөгөө нь хувьсахын зовлон энэ бол аятай тавтай байсны дараа амар тайван байж чадахгүйгээ мэдрэх, гурав дахь нь бүх төрлийн зовлон хийгээд эхний хоёр зовлонгийн үүд болдог ба үйлийн үр болоод үймэрсэн сэтгэлийн эрхшээлд байдаг.Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-07

Амар тайван амьдрахуйн зурлага 08-07

Амар тайван амьдрахуйн зурлага 08-07

Адислах гэдэг үг бол түвдээр бол <хүч чадал дундуур сүвлэн гарах> гэсэн утгатай. Товчоор хэлэхэд энэ бол бясалгалаар сэтгэлийг ариусгах гэсэн үг бөлгөө. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-06

Амар тайван амьдрахуйн зурлага 08-06

Амар тайван амьдрахуйн зурлага 08-06

Эрдэм сурахад анхаарлаа зөв хандуулах нь нэн чухал. Дхармаг судлахдаа дотроо эд хөрөнгө, алдар нэр бодож номын дуу сонсож болохгүй. Хойт насандаа эргэн хүмүүн болж төрөх өндөр зорилт байлаа ч бид гагцхүү энэ биеэ орчлонгоос чөлөөлөхийг бодож болохгүй. Түүний оронд хамаг амьтны тусын тулд энэ насаа зориулах хүч чадлыг өгөөч хэмээн залбирч номын дууг сонсоорой. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »