Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2014-12-17

Амар тайван амьдрахуйн зурлага 12-18

Амар тайван амьдрахуйн зурлага 12-18

Ихэнх тохиолдолд "Би" гэдгээ хамгаалж ярих нь гагцхүү урамгүй сэтгэл, эсвэл өөрийгөө онцгойлдог бусад "Би" гэдэгтэй зөрчилдөх явдал руу аваачдаг. дээрх байдал, ялангуяа "Ганц би" гэдгийг хүчтэй хөгжүүлснээс болж хачин авир, юм шаарддаг зан руу хөтөлсөн үед үүснэ. Байнгын би гэдэг төөрөгдөл, хуурмаг бодол санаа нь би үүнийг эсвэл түүнийг хүсч байна гэх бидний нуугдан хүлээх тэр аюулыг гаргаж ирдэг. Үүний улмаас та хүмүүнийг бүрэлгэснээр бүх зүйл төгсч магадгүй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Хувиа хичээх үзэл хэтэрвэл дан муугаар төгсөх хийгээд удирдаж үл болох гажуудал, завхралд хүргэнэ. Харин нөгөө талаас бодож үзэхэд, өөртөө итгэлтэй чанар маш эерэг зүйлийг агуулж ...

Дэлгэрэнгүй »
2014-12-16

Амар тайван амьдрахуйн зурлага 12-17

Амар тайван амьдрахуйн зурлага 12-17

Хэн нэгэн таны тухай муугаар ярьж байгааг мэдээд гомдсон сэтгэлээр тэр сөрөг зүйлд хариу өгвөл та өөрийн оюун ухааны амгалан тайван байдлыг сүйтгэнэ. Хэн нэгний зовлон шаналалыг тэр хүмүүн өөрөө л бий болгодог. Тийм зүйлд та аль хэдийнэ өнгөрсөн, дууссан мэтээр хүлээн авч хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм зүйлийг зүгээр үл тоон хаях хэрэгтэй. Зовж шаналж байгаа эсэх нь нилээд хэмжээгээр тухайн нөхцөл байдалд та яаж хариу өгч байгаагаас шалтгаална. Хэт эмзэг байж, аливааг хүндээр хүлээж байгаа эсэхэд ялгаа нь оршиж байгаа юм. - XIV Далай лам Данзанжамц- Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2014-12-16

Цусны эмгэг, хавдрын эмнэлгийн суурь ...

Цусны эмгэг, хавдрын  эмнэлгийн суурь тавих ёслол

Дэлгэрэнгүй »
2014-12-16

Arjia Rinpoche in the UK

Arjia Rinpoche in the UK

Дэлгэрэнгүй »
2014-12-15

Амар тайван амьдрахуйн зурлага 12-16

Амар тайван амьдрахуйн зурлага 12-16

Бид энэ дэлхий дээр хамтдаа оршиж байна. Нэгэн хүмүүн адил бид биеийн хийгээд оюуны чадавхи, бэрхшээлтэй асуудал, хэрэгцээтэй байдаг билээ. Бид чадлаараа хүмүүний бололцоог нээж гаргах, аж амьдралыг дээшлүүлэхийн тулд хувь нэмрээ оруулах ёстой. Хүмүүн төрөлхтөн туслалцаа шаардагдсан нэн хүнд, аргаа барсан цаг үеийнхээ өмнө улж зогслоо. Тиймээс сайн санаат хүмүүс тусламжийн гараа сунгах цаг нэгэнт иржээ. XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2014-12-15

Далай ламтай хамт цанаар гулгасан ...

Далай ламтай хамт цанаар гулгасан нь

Далай лам цанын бааз руу явмаар байна л гэсэн бол бид тийшээ явна л гэсэн үг.1980-аад оны үед би Санта Фе хотод сэтгүүлд зориулж юм бичих ажил олдвол хийчихээд ядруухан амьдарч байлаа. Төвд хивс, чимэг зүүлт, шашны эд зүйлс зардаг Төвд дүрвэгчидтэй сайхан харилцаатай байв. Төвдүүд Санта Фегийн уул, шавар байшингууд бас өндөрлөг газар орчин нутагтай нь төстэй болохоор оршин суудаг байсан юм. Төвдийн хорооллыг үүсгэгч нь хүүхэд насандаа Төвдийг Хятад эзлэхэд зугтан гарч, гэр бүлийн хамт Гималайг сарлаг, мориор олон жил хүнд хэцүүхэн туулж ирсэн Палжор Түндүп гэдэг хүн байв. Түндүп эхлээд Непал, дараа нь Энэтхэг орж, бусад төвд ...

Дэлгэрэнгүй »
2014-12-14

Амар тайван амьдрахуйн зурлага 12-15

Амар тайван амьдрахуйн зурлага 12-15

Бүгдээрээ "Би" буюу "өөрөө" гэж юу байдгийг тайлбарлаж үзэцгээе. Юу нь тодорхой вэ гэвэл энэ нь бидний махбод, оюун ухаанаас ангид бие даан оршиж байдаггүй явдал билээ. Махбод, оюун ухаан хоёроос махбод нь энэ "өөрөө" шиг харагдаж чадахгүй нь илт. Мэдрэмжүүд нь мөн "өөрөө" бус хийгээд учир нь "мэдрэгч" ба мэдрэмж гэж байгаад оршино.Түүнээс гадна бид өөрсдийгөө жам ёсоор ойлгодог болон "өөрөө" гэдгийн утга үүсдэг арга гэдэг нь бие сэтгэлээр амсдаг ба ойлгодог үйлдэгч буюу субьект мэтийн зүйл байдагт оршино.Тиймээс бидний гэнэн, ердийн оюун ухаанд юм бүгд бие даасан, хатуу, объектив мөн чанар, эсвэл объектив статустай харагдана.Гэлээ ч юу маш ...

Дэлгэрэнгүй »
2014-12-13

Амар тайван амьдрахуйн зурлага 12 ...

Амар тайван амьдрахуйн зурлага 12 дугаар сарын 14

Хүмүүн бүх төрлийн бэрхшээлтэй асуудал, сөрөг нөхцлүүдтэй тулгарсан ёс хийгээд зарчим алдагдаж буй өнөө үед эерэг бодол санааг төрүүлэх ажил хийх нь мaш үр өгөөжтэй зүйл ажгуу. Тухайн хүмүүн маш буурь суурьтай бясалгагч байсан ч ийм ажлыг үл хийвэл тэр хүмүүн үлэмж саад бэрхшээлтэй учирна.

Дэлгэрэнгүй »
2014-12-13

Амар тайван амьдрахуйн зурлага 12 ...

Амар тайван амьдрахуйн зурлага 12 дугаар сарын 13

Нэг талаас бид хүмүүний биетэй хийгээд Буддын сургаалыг номлодог учраас хүмүүн бие хорхой шавьжнаас илүү дээр хэмээн ярьдаг.Харин нөгөө талаас хорхой шавьж маш гэм хоргүй, заль мэхгүй байхад өөрсдийн зорилгоо биелүүлэх буюу өөрсдийгөө сайжруулахын тулд бид хааяа худал хэлж, буруугаар өөрсдийгөө илэрхийлдэг. энэ талаас үзэхэд, бид аливаа нэг юмны хоосон дүр эсгэлгүй өөрийн ажлаа зүгээр хийж буй хорхой шавьжнаас дор ажгуу. XIV Далай Лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2014-12-12

Амар Тайван Амьдрахуйн Зурлага 12 ...

Амар Тайван Амьдрахуйн Зурлага 12 дугаар сарын 12

Бусдад аль болох хамгийн үр дүнтэй тус хүргэхийн тулд бид бүрэн гэгээрэхүйц Буддаг шүтэх шаардлагатай.Бүр өргөн утгаараа туслахын тулд би бодь сэтгэлийн аль нэг түвшинд хүрсэн байх хэрэгтэй.Өөрөө хэлбэл, хоосон чанарын шууд, онолын бус бодит байдлыг мэдэрсэн туршлага хийгээд ер бусын ойлгох чадлыг эзэмшсэн байна гэсэн үг.Нөгөөтэйгүүр бидний бусдад үзүүлж болох ач тусын олон түвшин байдаг. XIV Далай Лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »