Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2016-03-11

English School of Mongolian сурагчид ...

English School of Mongolian сурагчид хандив өргөлөө.

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ, Цусны эмгэг, хавдрын хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаанд "English School of Mongolia"-н сурагчид хандив өргөлөө. Бяцхан буянтан та бүхэнд сурлагын амжилт хүсье.Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ

Дэлгэрэнгүй »
2016-01-16

Эрүүл мэндийг үзлэг, буян номын ...

Эрүүл мэндийг үзлэг, буян номын үйл ажиллагаа амжилттай явагдлаа

ХУД-ын 12 хороонд Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буяны үйл ажиллагаа амжилттай явагдлаа.АШУҮИС, Уламжлалт Анагаахын Институтын эрдэмтэн багш нар маань ХУД-ын 12 хорооны иргэдэд үзлэг оношлогоо хийн, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэдэг багш нартаа талархалаа илэрхийлье. Бид бүхний үйл ажиллагааг дэмжиж жил бүр өөрсдийн үйлдвэрлэсэн гурилын дээжээр бэлэг барьсан АЛТАН ТАРИА ХХК-ы хамт олондоо талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй »
2015-12-16

Манал бурханы ном хурна

Манал бурханы ном хурна

Билгийн тооллын Шинийн 8 бүр 18:00 цагт ЭХЭМҮТөвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байранд Номын өргөөнд Манал Бурханы ном хурж, тарнийг тоолон бясалгал хийдэг билээ. 12 дугаар сарын 18 нд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Байршил: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байрХолбоо барих Утас: 99717236, 99092376

Дэлгэрэнгүй »
2015-12-01

​ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ ...

​ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН

2015 оны 12 дугаар сарын 5 буюу Билгийн тооллын зулын 25 Богд ламын мэндэлсэн өдөр. Өглөөний 6 цагт Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ - ын Номын өргөө (ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Сургалт, судалгаа, эмч мэргэжилтний байр)-нд 1 өдрийн Тэгчин Сожин сахилыг Гэлэн Лувсан Зундуй хүртээх бөгөөд сахилын ёсыг сүсэгтэн та бүхэнд хүртээж байна.ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН ОРШВОЙСанжай чойдан цогчог ла Жанчүв вардү жавсү чи Дагдан шандон дүвла дү Даггий жанчүв сэмжэд до Чогжү дагна шүгба ий Санжай жанчүв сэмба сон Даггий зогбий жанчүв чир Дэннай жанчүв сэмжэд до /3 удаа/ Тамжад дүни саши даг Сэгма ласог мэдба дан ...

Дэлгэрэнгүй »
2015-09-25

Багшийн дээдлэн шүтэхийн учир

Багшийн дээдлэн шүтэхийн учир

Шавийн эрдэм багшаас хэмээсэнчлэн багш хүмүүнийг шүтэх нь туйлын чухал юм. Бодовын гэгээний айлдварт "энэ насны үйлдвэр дуурагаад хийж болох зүйлд ч сургаачин үгүй аваас үл бүтэх болвоос өдгөө муу заяаны зовлонгоос дөнгөж гарсан, гэтлэхүй болон Бурханы хутгийг олох зам мөрийг үзэх нь бүү хэл сонссон ч туршлага үгүй тэр мэтийн эхлэн суралцагч бээр бүхнийг болгоогчийн газар зорчиход багш үгүйгээр хаанаас бүтэх билээ" хэмээн зарлигласан байдаг тэр нь үнэхээр үнэн билээ. Бидний нисваанисын гурван хор хэмээх нь суралцах хэрэггүй, угаасаа байдаг зүйл. Тэр нь ч нэг насны зүйл биш төрлөөс төрөлд дадсан байдаг. Тэрхүү төрлөөс төрөлд дадал зуршил болсон нисваанисын ...

Дэлгэрэнгүй »
2015-09-09

Анхдугаар Ажаа Гэгээн (XVI зуун)

Анхдугаар Ажаа Гэгээн (XVI зуун)

Түүхэн баримтуудад зөрүүтэй байх тул Цүлтрим Жонгни эсвэл Чүүдон Банжор хоёрын аль нь чухам Анхдугаар Ажаа Гэгээн байсан нь тодорхойгүй байдаг. Анхдугаар Ажаа Гэгээн 16 дугаар зуунд төрсөн бөгөөд тэрээр 1560 оны төмөр бичин жил Гүмбүм хийдийг үүсгэн байгуулсан Гуравдугаар Далай ламыг дагалдан Түвдийн төв хэсгээс ирсэн байж магадгүй гуравдугаар Далай ламыг айлчлан ирэхээс өмнө Гүмбүм хийд нь долоохон ламтай жижигхэн хийд байв.

Дэлгэрэнгүй »
2015-09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

Бидний ой тогтоолт хувь хүмүүнээс бүрэн хамаарах хийгээд тухайлбал, залуу цагийн дурсамж зэрэг нь зарим тохиолдолд урган гарч, бидний сэтгэн бодох замд нөлөө үзүүлдэг ухамсаргүй хандлага билээ. эдгээр хандлагууд нь ямар нэгэн болсон юмыг зайлшгүй дурсан саналгүйгээр, ямар нэгэн ухамсаргүй үйлдлээр хийгдсэн өнгөрч, улирсан зүйлийн үр дүн байдаг.Энэхүү хандлагыг тайлбарлахад хэцүү хийгээд бидний тодорхой ухасарт үлдэж хоцорсон, өнгөрсөн туршлага гэж хэлэлгүйгээр яаж гарч ирж байн вэ? гэдгийг ойлгоход ч бас бэрх болой.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

Хүмүүн бие уурлахаараа аз жаргалын тухай мэдрэмжээ алддаг ажгуу. Хэдийгээр тэд гаднаасаа амгалан тайван харагдах авч нүүр царай нь үхмэл, муухай харагддаг.Уур хилэн биеийг нь муутгаж, амар амгаланг нь алдагдуулж, зоог барих сонирхолгүй болгохоос гадна эрт хөгшрүүлдэг болой.Аз жаргал, энх амгалан байдал хийгээд гүн нойр нь тэдгээрээс ангижруулахаас гадна тэдэнд үүнийх нь төлөө талархал, итгэл үнэмшил ч огт хэрэггүй байдаг.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

Миний бие энэ ертөнц лугаа адил байж тэнгэр мэт хязгааргүй олон тооны амьтадыг дэмжиж тэтгэх болтугай. Тэднийг гэгээрэлд хүртэл би өөрийн оюун санааг тэдний аз жаргалын төлөө зориулах болном.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

Барууны орны сүм хийдэд чөлөөт цаг байдаг авч ялангуяа, том хотуудад амьдрал хормын төдий ч зогсдоггүй маш хурдацтай урсан өнгөрдөг.Хэрэв та хотын амьдрал руу харах юм бол хүмүүний амьдралын мөч бүр гагцхүү зориулалтын нүхэнд таардаг эрэг, шураг лугаа адил маш тодорхой, хязгаарлагдмал санагдана.Зарим талаар та өөрийн адил амьдралыг хянаж чаддаггүй, амьд үлдэхийн төлөө та өөрт зориулсан энэ хэм хэмжээг дагах ёстой ажгуу.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »