Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-09-06

​Манал бурханы тухай

​Манал бурханы тухай

Манал бурханы тухай Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн ...

Дэлгэрэнгүй »
2013-09-06

​Манал Бурханы Бүтээл

​Манал Бурханы Бүтээл

Ажиа Гэгээнтний үүсгэн байгуулсан “Энэрэл Нийгүүсэл Оюун Билгийн Төв” Төрийн бус байгуулага нь Монголын Бурханы шашинтныТөв Гандан Тэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлон хийдтэй хамтран 2013 оны 9 дүгээр сарын 14,15,16-ны өдрүүдэд Манал бурханы бүтээлийг бүх сүм хийдүүдэд зэрэг хурах буяны үйл ажиллагааг зохион байгуулна. Ажиа Гэгээнтэн санаа санаачлагаар баригдаж буй Монголын Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын гэрийн хэлбэр бүхий хамгийн дээд хэсэгт 2014 онд бүтээн залах МАНАЛ Бурханы суурийн сэнтийд сүсэгтэн олон та бүхний уншсан, бичсэн маанийн тоо, ам бүлийн тоо, овог нэр, залбирал ерөөлийг шүншиглэн залах юм. Тиймээс сүсэгтэн олон та бүхэн дээрх гурван өдрөөр хязгаарлагдахгүйгээр бүтэн жилийн ...

Дэлгэрэнгүй »
2013-04-22

Монголын хүүхдүүдэд "ЗА" гэж хэлцгээе

Монголын хүүхдүүдэд "ЗА" гэж хэлцгээе

...Сүүлийн жилүүдэд Монгол оронд минь, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас үүдэлтэй "агаарын бохирдол", байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас үүдэлтэй "хөрс, усны бохирдол", ахуйн ядуурлаас үүдэлтэй "хүнсний хордлого" газар авч, монголчууд бидний аюулгүй, амар амгалан амьдрах баталгаа алдагдсаар байна. Энэ үзэгдлийн хамгийн муу балаг нь, жилээс жилд ихэссээр байгаа "хорт хавдрын" өвчлөл.Тэр тусмаа бага насны хүүхдүүд болон эхийн урагт энэ нь ихээхэн нөлөөлөх болсон нь түгшүүр төрүүлж байгаа.АНУ-ын Индиана мужийн Блуумингтон хотноо аж төрдөг Ажаа Гэгээн энэ байдалд санаа зовж,  Монголд "Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг" барихаар  төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ тухай сонсоод хоёр жил хагасын өмнө миний бие, Ажаа Гэгээнтэнтэй ...

Дэлгэрэнгүй »
2012-11-21

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын ...

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулна

-Г.Галбадрах: Зарим хумүүс "буян үйлдэж байна" гээд суварга босгох, бурхан бүтээх үйлийг ихэд үйлддэг. "Буян"-ы талаар таны сургаалыг сонсвол?  -Ажаа Гэгээн: Над дээр нэгэн хүн ирж асуусан л даа. Би түүнд "ажил үйлсээ сайн бүтээхийн тулд буян үйлдэх хэрэгтэй байна" гэлээ. Тэгсэн тэр хүн "Би зөндөө буян хийсэн шүү дээ, суварга босгосон, одоо бурхан бүтээх гэж байгаа" гэнэ. Би түүнд "Бурхан бүү барь. Бурхан бариад түүнийгээ хамгаалж чадахгүй, байнга зул, тахил өргөж чадахгүй болохоор эвдэрч сүйддэг. Хожим өөрөө очиж үзээд харамсах болно. Харин түүний оронд сургууль эмнэлэг барьж, өнчин хүүхдүүдэд тусалбал илүү сайн буян болно" гэж хэлсэн. Ном болоод бурхан ...

Дэлгэрэнгүй »
2012-11-20

Ринбүчи бид хоёр тун ч ...

Ринбүчи бид хоёр тун ч элгэмсүү сайхнаар уулзаж билээ

Хийд миний төрсөн бууриас холгүй байсан бөгөөд Ажиа Ринбүүчий хараахан бага хүү байх үес, би тэнд 1950-иад оны дундуур нэг үе сууж байсан юм. Дүр үзэсгэлэн төгс, сүр жавхлан төгөлдөр уран барилгууд нь хөх толгодыг чимэн байдаг Гүмбүмийн сайхан дурсамж үлджээ надад. Нөгөөтэйгүүр, коммунист хятадуудын гарт даанч олон сүм хийд юу болсныг,  Гүмбүмийн лам хуврагуудад юу учирсныг эгэн санахуйд, хийдийн тухай, ойр орчмынх нь төвдүүдийн маань ахуй амьдралын тухай Ажиа Ринбүчи юу хүүрнэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байлаа.  Ринбүчи бид хоёр тун ч элгэмсүү сайхнаар уулзаж билээ. Бид хэн хэн маань даанч ихийг үзэж туулж, бидний амьдралын маань зам ...

Дэлгэрэнгүй »
2012-11-20

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан ...

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан оршил үг

Аргын 1998 онд, миний бие, Төвд оронд орших, алдар нэр нь дуурисан түгсэн Гүмбүм хийдийн их хамба Ажиа Ринбүчи Америкийн Нэгдсэн Улсад Гватемалаар дамжин, улстөрийн учраар дүрвэн ирсэн болохыг дуулж мэдсэн юм. Тэр үес, би Нью-Йорк хотноо яриа ярилцлагын учраар ирээд байсан цаг билээ. Би ч мөн эрх чөлөөг эрмэлзэн Төвдөөс дүрвэн гараад бараг дөчин жил, шашин номын ахуй амьдрал минь эхэлсэн Гүмбүмд байснаас хойш бүр ч олон он жил өнгөрч оджээ. Одоо тэгтэл, өмнө минь, хийдийн маань Хамба байж байх.  Гүмбүм бол, миний даган баримталдаг Төвдийн Бүддизмийн Гэлүгба уламжлалыг үүтгэн үндэслэгч Богд Зонхов бээр мэлмий нээн мэндэлсэн орон болой.  Гүмбүм ...

Дэлгэрэнгүй »