Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

Хүмүүн бие уурлахаараа аз жаргалын тухай мэдрэмжээ алддаг ажгуу. Хэдийгээр тэд гаднаасаа амгалан тайван харагдах авч нүүр царай нь үхмэл, муухай харагддаг.Уур хилэн биеийг нь муутгаж, амар амгаланг нь алдагдуулж, зоог барих сонирхолгүй болгохоос гадна эрт хөгшрүүлдэг болой.Аз жаргал, энх амгалан байдал хийгээд гүн нойр нь тэдгээрээс ангижруулахаас гадна тэдэнд үүнийх нь төлөө талархал, итгэл үнэмшил ч огт хэрэггүй байдаг.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

Миний бие энэ ертөнц лугаа адил байж тэнгэр мэт хязгааргүй олон тооны амьтадыг дэмжиж тэтгэх болтугай. Тэднийг гэгээрэлд хүртэл би өөрийн оюун санааг тэдний аз жаргалын төлөө зориулах болном.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

Барууны орны сүм хийдэд чөлөөт цаг байдаг авч ялангуяа, том хотуудад амьдрал хормын төдий ч зогсдоггүй маш хурдацтай урсан өнгөрдөг.Хэрэв та хотын амьдрал руу харах юм бол хүмүүний амьдралын мөч бүр гагцхүү зориулалтын нүхэнд таардаг эрэг, шураг лугаа адил маш тодорхой, хязгаарлагдмал санагдана.Зарим талаар та өөрийн адил амьдралыг хянаж чаддаггүй, амьд үлдэхийн төлөө та өөрт зориулсан энэ хэм хэмжээг дагах ёстой ажгуу.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-05

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-05

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-05

Биеэр үйлдэх гурван нүглийн тоонд амь бүрэлгэх, хулгай хийх, бэлгийн гаж үйлдэл ордог байна. Амаар үйлдэх гурван нүглийн тоонд ярих, хараал хэлэх, дэмий чалчих орно. Сэтгэлийн гурван нүглийн тоонд уур хилэн, атгаг санаа, буруу үзэл ордог байна.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-04

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-04

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-04

Юманд баригдахыг даван туулахын тулд бидний сонирхлыг татаж буй зүлийг муу муухай талаас нь бясалгах хэрэгтэй. Бардам зангийн эсрэг ерөндөг нь таван цогц дээр бясалгал хийх хийгээд мунхагийг арилгахын тулд бид амьгалын хөдөлгөөн хийгээд харилцан шүтэлцээн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.Сэтгэл санаа тогтвортой байхын үндэс нь үнэн хэрэгтээ эд юмсын жинэхэнэ мөн чанарыг ойлгож чадаагүй, бидний мунхагийн хар гай бөлгөө. Сэтгэл санаа оюун санааны бодит байдлын талаарх буруу ойлголтыг цэвэрлэх замаар хяналтанд оруулж болмой.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-03

​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-03

​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-03

Гэр бүлийн хэм хэмжээнд хязгаар тогтоох шаардлагатай. Бид төрөлтөд хяналт тавих хэрэгтэй.Эдүгээ аль болохоор цөөхөн хүүхэдтэй байж, зохих ёсны анхаарал тавих нь нэн чухал бөлгөө. Тэдэнд боловсролоос гадна амьдрал хийгээд бусдыг хайрлахын үнэ цэнийг ойлгуулах чухал ач холбогдолтой билээ.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-02

Амар тайван амьдрахуйн зуралга 09-02

Амар тайван амьдрахуйн зуралга 09-02

Бидний амьдралын туршид ухамсартай хийгээд ухамсаргүйгээр амьдрах амьдралын зорилго нь юу вэ? гэсэн ганцхан том асуудал урган гардаг. Хүмүүн бүр төрсөн цагаасаа эхлэн жаргалыг хүсэхээс бус зовлонг хүсдэггүй.Үүнд нийгмийн нөхцөл байдал хийгээд боловсрол, үзэл суртал ч огт нөлөө үзүүлдэггүй юм. Бидний оршин тогтнохын хамгийн чухал үндэс нь бид зүгээр л сэтгэл хангалуун байхыг хүсдэгт орших ажгуу. Тийм учраас аз жаргалын дээд цэгт хүргэх тэр зүйлийг нээж олох нь хамгаас чухал бөлгөө.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-09-01

​Амар тайван амьдрахуйн зурлага 09-01

​Амар тайван амьдрахуйн зурлага 09-01

Хүний зорилт бусдад туслах явдал авай. Энэ нь миний амин чухал сургаал, миний сэтгэлийн бусдад илгээх захидал билээ. Энэ бүхэн миний өөрийн итгэл бөлгөө. Миний хувьд үндсэн асуудал бол сайн харилцаа, хүмүүний хоорондын сайн харилцаа хийгээд түүнд оруулах миний хувь нэмэр бүхэн буй за. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-31

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-31

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-31

Ур чадвартай эмч хүмүүн өвчтөнийг тус тусад нь эмчилж, зөвхөн түүний өвчинд таарч тохирох эмийг өгдөг. Цаашилбал, эмчилгээний арга хийгээд хэрэглэгдэхүүн нь тухайн орон, цаг хугацааны нөхцлийг нь харгалзаж үзсэнээс болж өөр өөр байдаг.Гэвч эдгээр өөр өөр эм, эмчилгээний аргууд нь тухайн өвчтөнийг зовлонгоос нь салгах ганцхан зорилготой учраас бүгд адилхан бөлгөө.Түүн лугаа адил бүх шашны сургаал, арга зам хамаг амьтныг зовлон, хийгээд түүний шалтгаанаас салгаж, аз жаргал хийгээд түүний шалтгааныг ойлгуулах зорилготой байдаг. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-30

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-30

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-30

Ерөөл бол хангалттай зүйл бус, Ерөөл нь дотоод сэтгэлээс халин гарах ёстой. Өөрөө их хүчин чармайлт гаргахгүйгээр еөрөөл биелэх боломжгүй билээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »