Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-01-14

Амар тайван амьдрахуйн зурлага 01-15

Амар тайван амьдрахуйн зурлага 01-15

Эх дэлхий дээр оршин буй амьтан бүхэн хорхой шавьжнаас үүсэлтэй хийгээд тэд ч мөн хүмүүний нэгэн лугаа адил сайн сайхан өөд хүсэн тэмүүлж, зовж зүдрэхийг үл хүсдэг.Гэвч бусад амьтан зөвхөн толгойгоороо төгсгөлгүй бол хүмүүн байгаа биеэрээ төсгөлгүй байдаг. Тиймээс гагцхүү өөрийн жаргалыг хөөцөлдөхөөс бусдын жаргалын төлөө зүтгэх ёстой гэдэг нь тодорхой байна.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-13

Амар тайван амьдрахуйн зурлага 01-14

Амар тайван амьдрахуйн зурлага 01-14

Зарим үед үг өгүүлэн байж утга илрэхийлэх боловч зарим тохиолдолд нэг ч үг хэлэлгүйгээр онцгой сэтгэгдэл төрүүлэх нь буй.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос..

Дэлгэрэнгүй »
2015-01-12

Амар тайван амьдрахуйн зурлага 01-13

Амар тайван амьдрахуйн зурлага 01-13

Хүмүүн төрөлхтний сэтгэхүйн хөгжлийн түвшин хэзээд үл зогсох ажгуу. Энгийн үгээр хэлбэл бидний дотоод сэтгэлд судалж шинжлүүштэй олон зүйл байсаар байна. Шашны үзэл санаа оюун санаанаас өөр зүйлийг үл номлох бөлгөө. Уураг тархины чадавхийн зарим хэсгийг гагцхүү гүн бясалгалаа бүрэн ашиглаж болно. Үүний зэрэгцээ хамгийн энгийн аргаар судалж болох зүйлс ч бий. Энэ үүднээс үзэхэд хүмүүний махбод бас л төгc төгөлдөр болоогүй л байна.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-11

Амар тайван амьдрахуйн зурлага 01-12

Амар тайван амьдрахуйн зурлага 01-12

Төгс төгөлдөр нийгэмд дан ганц эд баялгийн өсөлт дэвшилт байснаар хүрдэггүй бөлгөө. Олон улс оронд эд баялгийн дэвшил асар ихээр гарсан боловч оюун санааны төлд дорвитой ахиц гарсангүй.Хүмүүний нийгмийн сайн сайхан байдал нь хууль тогтоомж, албадлагын арга хэмжээний тооноос үл хамаарах хийгээд харин ч тэдгээрийг даган биелүүлэгч хүмүүсийн дотоод хандлагаас хамаардаг. Гэхдээ оюун санааны хандлага эд баялагтай хосолбол маш их амжилтад хүрэхсэн.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-10

Амар тайван амьдрахуйн зурлага 01-11

Амар тайван амьдрахуйн зурлага 01-11

Миний бие шашин, үзэл суртал эдийн засаг хийгээд улс төрийн системийг хүмүүс бүтээсэн хэмээн үздэг билээ. Хэрэв эдгээр нь хүмүүний бүтээл юм бол хүмүүний мэдрэмж оюун ухаанаас бүрэн хамаарах ажгуу. Хэрэв хүмүүний мэдрэмжээс хаамаралтай бол түүний үндсэн хүсэл эрмэлзлийг биелүүлэх үүрэгтэй. Янз бүрийн шашны урсгал хийгээд үзэл суртал байх авч энэ бүхэн хүмүүн төрөлхтний эсрэг үл чиглэх бөлгөө.XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-09

Aмар тайван амьдрахуйн зурлага 01-10

Aмар тайван амьдрахуйн зурлага 01-10

Миний хувьд энэрэнгүй үзэл, шашин хоёр угтаа нэг л зүйл юм. Гэтэл надтай адил шашин шүтдэггүй өөр хувь хүмүүн шашны нөлөөгүйгээр оюун ухааны үйл эрхэлж чадна. Чингээд бодохуй төрийн хар хүмүүн ч номын үйл эрхэлж чадаж байна. Нигүүлсэхүй нь бясалгал үйлдэгч хэн бүхэнд зайлшгүй байх ёстой учраас би дарангуйлагч байлаа ч гэсэн энэрэн нигүүлсэхийг номлосоор байх болно. Амар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-08

Амар тайван амьдрахуйн зурлага 01-09

Амар тайван амьдрахуйн зурлага 01-09

Махбодийн хувд та хүмүүн биеийг олж төрсөн авч оюун санааны хувьд төгс төгөлдөржих цаг хараахан ирээгүй байна. Нэгэнт хүмүүн биеийг олж төрсөн болохоор оюун санааны чадвараа хамгаалж төгс болгохын төлөө бид санаа тавих ёстой.Үүнийг даатгуулах нөхцөл байхгүй, учир нь даатгалын газар өөрийн сахилга бат, өөрийн ухамсрын хүрээнд ажиллах ёстой хийгээд уур хилэн зэрэг сэтгэлийн муу талын илрэл болон сайхан сэтгэлийн нааштай илрэлүүдийг тодруулж, заагласан байх ёстой.XIV Далай лам ДанзанжамАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-07

Амар тайван амьдрахуйн зурлага 01-08

Амар тайван амьдрахуйн зурлага 01-08

Шашны янз бүрийн урсгал гүн ухааны сэтгэлгээгээр өөр хоорондоо ялгаатай боловч нэг л зүйлд чиглэдэг юм. Шашин бүр хүмүүний сайн сайхан тэдгээрийн аз жаргалын төлөө ихээхэн анхаарал хандуулж хайр сэтгэл, бусдад хандах хандлага хийгээд тэдгээрийг хэрхэн хүмүүстэй өөр хоорондоо зөв зохистой хуваалцах ёстой вэ гэдгийг зааж сургадаг. Энэ үүднээс бол шашин бүр их бага ямар нэг хэмжээгээр ижил үзэл санаа, адил зорилготой байдаг. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-05

Амар тайван амьдрахуйн зурлага 01-06

Амар тайван амьдрахуйн зурлага 01-06

Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл, анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нирвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсноо ухаардаг бөлгөө. Хүмүүн бид энэ насныхаа эхэн, адаг хоёртоо бусдын хайр энэрэл, халамж, хайраар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ?XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага номноос...

Дэлгэрэнгүй »
2015-01-05

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам ...

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам Жаргал Де факто  2-р хэсэг

Дэлгэрэнгүй »