Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-25

Наймдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Наймдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Түвдэн Жигмэ Гяцо (1950-   )

Мөн 2010 онд Ринбучи Родэл прэсс сэтгүүлд “Лууг дава тэссэн нь” гэсэн гарчигтай өөрийн дурдатгал номыг гаргасан Монгол хэлнээ “Цагийг бэлэгдэгч наран чөлөө номоо орчуулан олны хүртээл болгосон. Тэрээр одоо “Цусны эмгэг, хорт хавдараар өвдөж шаналж буй монгол хүүхдүүд хийгээд Энэтхэг дэх Төвдийн дүрвэгдсэдэд зориулж буяны тусламжийн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Ринбучи Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэд Монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төвийг барьж хүлээлгэн өгсөн.2010 оны 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан конференцид Ринбучи өөрийнхөө илтгэлд энэрэл нигүүлсэлийг тайлбарлахдаа:“Энэрэл нигүүлсэл бол зөвхөн бясалгал хийгээд залбирал биш, харин ...

Дэлгэрэнгүй »
2015-09-24

Долдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Долдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Лунак Жигмэ Танбэ Гялцан (1910-1948)

Ажаа Лувсан Лунак Жигмэ Танбэ Гялцан төмөр нохой жил төрж гал гахай жил таалал төгссөн. Өмнөх гурван дүрийнхээ нэгэн адилаар Гомээ Хоржа тосгонд төржээ. Долдугаар Ажаа Гэгээн өөрийн амьдралыг Буддын сургаальд зориулан, дөрвөн ч ном бичсэн гайхамшигтай эрдэмтэн байв. Хамба ламын хувьд тэрээр хийдийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа дүрэм журмыг чандлан сахиж байв. Тэрбээр хчин чармайлт гаргасан хэдий ч түүнийг удирдаж байх үед хийдийн ёс зүй уналтанд орж, мөн үед Чин гүрэн задран унаж, оронд нь Хятад ард улс бий болж, барууны модернизм газар аван зарим лам нарын сахилга бат улам дордсон байна.Нэгэн лам хийдээс бурхан хулгайлж өөрийн гэрийн хойморьт ...

Дэлгэрэнгүй »
2015-09-23

Зургаадугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Зургаадугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Дэмбэ Ваншук Сонам Гяцо (1871-1909)

Ажаа Лувсан Дэмбэ Ваншук Сонам Гяцо төмөр хонин жил төрж, шороон тахиа жил таалал төгссөн байна. Тэрээр Гомээ Хоржа тосгонд төрж, 9 насандаа Гүмбүм хийдэд ирж, маш сайн суралцсан байна. Өмнөх дүрүүдийнхээ адилаар тэрээр дайчин лам болжээ. 1895 онд Лалын шашинтны бослого дахин дэгдэхэд сэлэм, жадны эрдэмд гарамгай Ажаа Гэгээн дайтахаар явсан юм. 1900 онд Чин гүрний эзэн хаан Гуан Сү түүнийг Япон улс руу буддын шашны төлөөлөгчөөр илгээж, Хятад, Японы хоорондын дайныг зогсоохийг Японы эзэн хаанаас хүсэхийг даалгажээ. Японд байхад нь түүнийг ур чадвараа үзүүлэхийг хүсч Киотод сэлэмний тэмцээнд урьсан байна. Тэрээр Японы Эзэн хаанд сайшаагдсан бөгөөд эзэн хаан ...

Дэлгэрэнгүй »
2015-09-22

Тавдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Тавдугаар Ажаа Гэгээн - Ажаа Ешэ Калсан Кэдрүп Гяцо (1817-1869)

Ажаа Ешэ Калсан Кэдрүп Гяцо гал үхэр жил төрж, шороон могой жил таалал төгсчээ. Тэрээр Гомээ Хоржа Тосгонд төрсөн бөгөөд Гүмбүм хийдийн Нечүнг Зөнч лам түүнийг тавдугаар Ажаа Гэгээнээр тодруулжээ. Долоон настай байхдаа тэрээр Гүнбүм хийдэд ирж, өндөр хэргэм, цолыг хүлээн авсан байна. Гүмбүмд тэрээр маш сайн сурж байсан гэдэг. Хэд хэдэн удаа Эзэн хааны урилгаар Хятад явж байсан ба 37 настай даа Хятадаас эргэн, ирж лам нарт их өргөл барьсан байна. Гүнбүм хийдийн том лам нар түүнд Алтан Хавтан хийдийг засварлах хүсэлт тавьхад тэрээр энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг босгохоор Монгол, Хятад руу явж байжээ. Ингээд 46 насандаа эргэн ирэв. ...

Дэлгэрэнгүй »
2015-09-18

Дөрөвдүгээр Ажаа Гэгээн - Ажаа ...

Дөрөвдүгээр Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Жамъян Гяцо (1768-1816)

Ажаа Лувсан Жамъян Гяцо шороон хулгана жил төржээ. Тэрбээр Амдо мужийн Гомээ Хоржа тосгоноос гаралтай бөгөөд тэдний гэр бүл уг тосгоны омгийн ахлагчийнх байжээ. Ажаа Гэгээн 7 настайдаа Гүмбүм хийдэд лам болжээ. Түүнийг 12 настай байхад Панчин лам Балдан Иш Гүмбүм хийдэд залран ирж, тэрбээр түүний шинэ шавь болжээ. Хожим тэрээр түүний үндсэн багш болох Ажаа Юнцэн Наваан Нямаад шавь орон ном суралцсан юм. Арван найман насандаа тэрээр Эзэн хаантай уулзахаар Хятад явсан билээ. Түвд рүү буцах замдаа Лхаст очиж наймдугаар Далай лам Жампэл Гяцо болон Панчин ламтай уулзжээ. Далай лам түүнд шашны бүрэн сахил хүртээж, "Эрдэнэ Бандида" хэмээх хэргэм ...

Дэлгэрэнгүй »
2015-09-17

Зарлал 09-17

Зарлал 09-17

Билгийн тооллын Шинийн 8 бүр 18:00 цагт ЭХЭМҮТөвийн дэргэдэх Эмч мэргэжилтний сургалтын байранд Манал Бурханы ном хурж, тарнийг тоолон бясалгал хийдэг билээ. 9 дүгээр сарын 21 нд Намрын дунд хөхөгчин тахиа сарын нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Байршил: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Эмч мэргэжилтний сургалтын байрандХолбоо барих Утас: 99717236, 99092376

Дэлгэрэнгүй »
2015-09-16

Гуравдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Гуравдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Дэнбэ Гялцан (1708-1768)

Ажаа Лувсан Дэнбэ Гялцан шороон хулгана жил төрж, мөн шороон хулгана жил таалал төгссөн. Тэрбээр Гүмбүм хийдэд бага насандаа ирж, үндсэн таван ухаанд суралцаж дүүргэсэн билээ. Буддизмд чухал ач холбогдол бүхий ертөнцийн үүсэл, шинж чанарын тухай метафизикийн судалгаа, зурхайн ухааны чиглэлээр олон ном, зохиол бичсэн нэр хүндтэй эрдэмтэн байв. Үүнээс гадна хатгамал зураг урладаг зураач хүний эзэмших ёстой зө хэмжээс, зохистой харьцааны тухай ном бичжээ. Мөн тэрээр Түвд шүлэг хэрхэн зохиох тухай гарын авлага зохиосон байна. Чин гүрний эзэн хаан Чиан Лонг Гуравдугаар Ажаа Гэгээнийг өндөрөөр үнэлдэг байсан ба Бээжинд урьж байжээ.

Дэлгэрэнгүй »
2015-09-15

Хоёрдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Хоёрдугаар Ажаа Гэгээн - Ажаа Шэрап Сангбо (1633-1707)

Ажаа Шэрап Сангбо нь модон тахиа жил төрж, гал нохой жил таалал төгссөн билээ. Түүний төрсөн нутаг нь Сина үндэстний нутаг болох Ли Шү тосгон юм. Тэрээр Гүмбүм хийдийн 16 дугаар хамба лам болжээ. Судар номонд мэргэшсний дээр тэрээр удирдан зохион байгуулах авьяастай байсан тул хийдийн дотоод дүрэм, журмыг бий болгож, Дармыг судлах, дадлага хийх сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна. Үүнээс гадна Гүмбүм хийдэд мэтгэлцээний зуны хөтөлбөрийг санаачлан үүсгэжээ. Хийдийн хамбын үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа хийдэд засвар хийж, нийтийн гал тогоо бариулж, хурлын өргөөг өргөтгөн 60 баганатай өргөө болгосон юм.

Дэлгэрэнгүй »
2015-09-09

Анхдугаар Ажаа Гэгээн (XVI зуун)

Анхдугаар Ажаа Гэгээн (XVI зуун)

Түүхэн баримтуудад зөрүүтэй байх тул Цүлтрим Жонгни эсвэл Чүүдон Банжор хоёрын аль нь чухам Анхдугаар Ажаа Гэгээн байсан нь тодорхойгүй байдаг. Анхдугаар Ажаа Гэгээн 16 дугаар зуунд төрсөн бөгөөд тэрээр 1560 оны төмөр бичин жил Гүмбүм хийдийг үүсгэн байгуулсан Гуравдугаар Далай ламыг дагалдан Түвдийн төв хэсгээс ирсэн байж магадгүй гуравдугаар Далай ламыг айлчлан ирэхээс өмнө Гүмбүм хийд нь долоохон ламтай жижигхэн хийд байв.

Дэлгэрэнгүй »
2015-09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

Бидний ой тогтоолт хувь хүмүүнээс бүрэн хамаарах хийгээд тухайлбал, залуу цагийн дурсамж зэрэг нь зарим тохиолдолд урган гарч, бидний сэтгэн бодох замд нөлөө үзүүлдэг ухамсаргүй хандлага билээ. эдгээр хандлагууд нь ямар нэгэн болсон юмыг зайлшгүй дурсан саналгүйгээр, ямар нэгэн ухамсаргүй үйлдлээр хийгдсэн өнгөрч, улирсан зүйлийн үр дүн байдаг.Энэхүү хандлагыг тайлбарлахад хэцүү хийгээд бидний тодорхой ухасарт үлдэж хоцорсон, өнгөрсөн туршлага гэж хэлэлгүйгээр яаж гарч ирж байн вэ? гэдгийг ойлгоход ч бас бэрх болой.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »