Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-02-05

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Сар шинийн мэнд дэвшүүлье!

XVII жарны тийн ялгууулсан хэмээх усан могой жилд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! "Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв" ТББ

Дэлгэрэнгүй »
2013-02-04

100 гаруй өндөр настангуудад үнэ ...

100 гаруй өндөр настангуудад үнэ төлбөргүй үзлэг  хийлээ

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ – аас 2013.01.27 нд ХУД –ийн 13 хороо Био комбинатын өндөр настан 100 гаруй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөн эм тарааж, сар шинийн гарын бэлэг өглөө.

Дэлгэрэнгүй »
2013-02-04

Монгол Гэгээнтэн Ажиа Ренбүүчий багш ...

Монгол Гэгээнтэн Ажиа Ренбүүчий багш Англи улсын Oxford -ийн их сургуульд

Монгол Гэгээнтэн Ажиа Ренбүүчий багш Англи улсын Oxford -ийн их сургуульд  2013 оны I – III сарын хооронд уригдан заларч байгаа билээ. Энэ хугацаанд лекц уншиж, ном сургааль айлдаж байна. 

Дэлгэрэнгүй »
2013-01-25

АЖАА ГЭГЭЭН ROLLING STONE СЭТГҮҮЛНЭЭ

АЖАА ГЭГЭЭН ROLLING STONE СЭТГҮҮЛНЭЭ

АНУ-д нэлээд нэр хvнд бvхий "RollingStone" сэтгvvлийн 2007 оны 2 сарын дугаарт “Тvвдийн тєгсгєл” (The End of Tibet) гарчигтай дэлгэрэнгvй нийтлэл гарчээ. Уг нийтлэлд єнєєгийн Хятадaac Тvвдэд явуулж байгаа бурангуй бодлогыг эрс шvvмжилж, урд ємнє Америкийн ард тvмний хvртээл болж байгаагvй олон сонирхолтой матeриалыг дэлгэн тавилаа. 10-р дvрийн Банчин Богдын гэнэтийн vхлийн (тvвдvvд хорлогдсон гэж vздэг) шалтгаан болон тvвдvvдийн шинээр тодруулсан Банчин Богдыг хятадууд хэрхэн баривчлан Бээжинд гэрийн хорионд оруулж, Хятадын засгийн газраас Банчин Богдыг хvчээр тодруулсан тухай урд ємнє хэвлэл мэдээлэлд гарч байгаагvй, бодит vнэнийг Ажаа гэгээн уг нийтлэлд дэлгэн ярьжээ. Хятадын хуурамч Банчин Богдыг тодруулах асуудал цаанаасаа Хятадын ...

Дэлгэрэнгүй »
2013-01-25

АЖАА ГЭГЭЭН СЕНДАЙД ИРЖЭЭ

АЖАА ГЭГЭЭН СЕНДАЙД ИРЖЭЭ

Ажаа гэгээн газар хөдлөлт ба цунамигийн гамшигт нэрвэгдсэн Сендай хотод морилон саатав.Цунамигийн гамшигт өртсөн Натори хотын далайн эрэг нутгаар очиж байдалтай танилцан нас барагсдад зориулан ном уншиж амаржуулав. Үдээс хойш нь Сендай хотын нэгэн сүмд буяны номын хурал хийсэн бөгөөд хүрэлцэн ирсэн Монголчуудтайгаа уулзаж сэтгэлийн буян дэм хайрласан байна.

Дэлгэрэнгүй »
2013-01-25

АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ, ЭВ ...

АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ, ЭВ НАЙРАМДАЛЫГ АВЧИРДАГ “ТУМБААШ” ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

"Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв амьдран суудаг байжээ" хэмээн эхлэх үлгэрийг "Тумбааш" хэмээн нэрийддэг билээ. Эв найрамдалтай байхын ач тус, ахас ихсээ хүндлэх ёсыг тусган харуулдаг эвтэй дөрвөн амьтан буюу тумбаашийн зургийг дорнын ард түмэн ихэд билэгшээн гэртээ залдаг уламжлалтай.Тэгвэл эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон эвтэй дөрвөн амьтны хөшөө Баянзүрх дүүргийн төв цэгт сүндэрлэлээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 2011 оныг "Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсний хүрээнд эхний ээлжид Сансарын III хороо Мамба дацан хийдийн аюулгүйн тойрогт "Эвтэй дөрвөн амьтан" бүхий хөшөө цогцолборыг барьж ...

Дэлгэрэнгүй »
2013-01-25

ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДАРЫН ЭМНЭЛГИЙН ...

ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДАРЫН ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв буюу Эх нялхсын төв эмнэлгийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Ринбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-аас хариуцан хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.Монголд ирээд байгаа Ажиа Ринбүүчи шав тавих ёслолд оролцож, Манал, Нүрзэд, Биндэрьяа номыг өөрийн биеэр уншиж, эмнэлэг байгуулахад тусалж дэмжсэн хүмүүст талархал дэвшүүллээ.Ажиа Ринбүүчи “Би хоёр жилийн өмнө Монголд ирэхдээ л энэ эмнэлгээ барих хүсэлтэй байлаа. Харин өнөөдөр хүсэл маань биелж, шаваа тавьж байгаадаа их баяртай байна. Энэ ажил ...

Дэлгэрэнгүй »
2012-11-21

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын ...

Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулна

-Г.Галбадрах: Зарим хумүүс "буян үйлдэж байна" гээд суварга босгох, бурхан бүтээх үйлийг ихэд үйлддэг. "Буян"-ы талаар таны сургаалыг сонсвол?  -Ажаа Гэгээн: Над дээр нэгэн хүн ирж асуусан л даа. Би түүнд "ажил үйлсээ сайн бүтээхийн тулд буян үйлдэх хэрэгтэй байна" гэлээ. Тэгсэн тэр хүн "Би зөндөө буян хийсэн шүү дээ, суварга босгосон, одоо бурхан бүтээх гэж байгаа" гэнэ. Би түүнд "Бурхан бүү барь. Бурхан бариад түүнийгээ хамгаалж чадахгүй, байнга зул, тахил өргөж чадахгүй болохоор эвдэрч сүйддэг. Хожим өөрөө очиж үзээд харамсах болно. Харин түүний оронд сургууль эмнэлэг барьж, өнчин хүүхдүүдэд тусалбал илүү сайн буян болно" гэж хэлсэн. Ном болоод бурхан ...

Дэлгэрэнгүй »
2012-11-20

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан ...

Дээрхийн гэгээнтэн далай ламтан айлдсан оршил үг

Аргын 1998 онд, миний бие, Төвд оронд орших, алдар нэр нь дуурисан түгсэн Гүмбүм хийдийн их хамба Ажиа Ринбүчи Америкийн Нэгдсэн Улсад Гватемалаар дамжин, улстөрийн учраар дүрвэн ирсэн болохыг дуулж мэдсэн юм. Тэр үес, би Нью-Йорк хотноо яриа ярилцлагын учраар ирээд байсан цаг билээ. Би ч мөн эрх чөлөөг эрмэлзэн Төвдөөс дүрвэн гараад бараг дөчин жил, шашин номын ахуй амьдрал минь эхэлсэн Гүмбүмд байснаас хойш бүр ч олон он жил өнгөрч оджээ. Одоо тэгтэл, өмнө минь, хийдийн маань Хамба байж байх.  Гүмбүм бол, миний даган баримталдаг Төвдийн Бүддизмийн Гэлүгба уламжлалыг үүтгэн үндэслэгч Богд Зонхов бээр мэлмий нээн мэндэлсэн орон болой.  Гүмбүм ...

Дэлгэрэнгүй »