Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-10-25

Хүмүүн заяаг эрхшээсний хэргийг бүтээж ...

Хүмүүн заяаг эрхшээсний хэргийг бүтээж Эцэг Эхийнхээ ачийг хариулъя

Эцэг хийгээд эх нь Тахигдахууны дээд болой. /Бурхан Багш/ Эцэг, эхээ оройдоо тахигсадыг Эсрүн сэлт, багш сэлт хэмээмүй Энэ насанд яруу алдар нь түгэж Эцэс хойтод өндөр язгуурыг олмүй /Нагаржунай/ Бурхан багшийн “ Тэнгэрийн орноос заларч ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН” Их Дүйчин өдөр 2013.10.26 нд тохиож байна. Нийтийн буян хураах номын үйл ажиллагаа 2013 оны.10.26 ны өдрийн 06.30-18.30 цагт МБШ Төвийн Гандантэгчилэн хийдэд болно.

Дэлгэрэнгүй »
2013-10-20

“Үй Цай “ бүрэн дунд ...

“Үй Цай “ бүрэн дунд   сургуулийн сурагчид  хавдраар өвчилсөн  хүүхдүүдэд  хандив  өргөв

Үй Цай бүрэн дунд сургууль жил бүр “ХОС АЯЛГУУ” хэмээх урлагийн наадмыг зохион байгуулдаг. Жил бүр зохион байгууллагддаг уг наадам нь энэ жилийн хувьд онцлоготой болж өнгөрлөө. Тус сургуулийн сурагчид өөрсдийн санаачлагаар хорт хавдраар өвчлөн зовж шаналаж байгаа үе тэнгийхэндээ сэтгэлийн дэм өгөхөөр хандивын тоглолт зохион байгууллаа.Наадамын үеэр цугласан 6 сая төгрөгийг хавдрын оношлогоо, эмчилгээ, тоног төхөөрөмж эмнэлгийг орчныг сайжруулахад зориулан хандивлаж байна.

Дэлгэрэнгүй »
2013-09-28

“Оточ Маналын Гэгээ” энэрэл хайрын ...

“Оточ Маналын Гэгээ” энэрэл хайрын цэнгүүн  боллоо

“Оточ Маналын Гэгээ” энэрэл хайрын цэнгүүн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Хүүхдийн Цусны Эмгэг Хавдрын Эмнэлэгт зориулсан хандивын уг цэнгүүнд Түвд Монголын Шашин Соёлын Төвийн Тэргүүн Ажиа Гэгээнтэн өөрийн биеэр морилон саатаж хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд зориулан МАНАЛ бурхны лүн өгч лам хуврагуудын хамтаар өвчин зовлонгоос гэтэлгэгч МАНАЛ бурханы номыг уншиж АЛТАНГЭРЛИЙН ДАЛЛАГА авлаа. Гэгээнтэний санаачлан хэрэгжүүлж буй Хүүхдийн Цусны Эмгэг Хавдрын Эмнэлгийн ажлыг дэмжихээр манай урлаг соёлын алдартнууд хүрэлцэн иржээ. Тоглолтонд МУАЖ А. Долгор, МУГЖ Ц. Үенч, Ц.Түвшинтгөс, Б. Ганчимэг, Т. Ариунаа , Х. Үнэнхүү, жүжигчин Л.Дэмидбаатар, Номин Талст хамтлагийн дуучин А. Хаянхярваа , Дуучин ...

Дэлгэрэнгүй »
2013-09-22

Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг" ...

Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг" ийн нээлтийн ёслол

Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр " Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг" ийн эхний хэсгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж өндөрлөв. Уг үйл ажилагаанд Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн (ЭНОБТ) удирдах зөвлөлийн тэргүүн Ажиа Гэгээнтэн,ЭНҮБТ-ийн гүйцэтгэх захиарал Б.Батбаяр, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш. Энхтөр, Зүүн Хүрээ- Дашчойлон хийдийн хамба лам н.Дамбажав, Мамба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Зурхайн Дацангийн хамба лам Ж. Гончигсүрэн зэрэг шашны, төрийн ба төрийн бус байгуулагын төлөөлөгчид оролцлоо. Олон арван өвчтэй хүүхдэд ач тусаа өгөх энэхүү бүтээн байгуулалтын ажил биелэлээ олж, эхний хэсгийг хүлээлгэн өгсөнд тэнд цугларсан ...

Дэлгэрэнгүй »
2013-09-04

Ажиа Гэгээн: Буяны үйлсэд олны ...

Ажиа Гэгээн: Буяны үйлсэд олны тус багаддаггүй

Манай улс чөлөөт зах зээлд шилжсэнээр хавдрын өвчлөл ихэссэн гэх салбарын мэргэжилтний үгийг сонсоод ихэд гайхаж байж билээ. Хожим бодох нь ээ, зах зээлтэй холбоотойгоор импортоор оруулж ирж буй баталгаат бус хүнс Монголчуудын амьдралд нөлөөлсөн байж таарна. Дэндүү дэндүү гэхэд даанч харамсмаар тохиолдлууд хэтэрхий олноор гарах болсон юм хойно доо. Нэгэнтээ нэг дотрын эмчтэй ярилцаж суутал, социализмын үед манайхан эрүүл байсан. Цээжийг нь онгойлгоход ямар сайхан цэвэрхэн байдаг байсан гээч. Одоо бол... гээд толгой сэгсэрч билээ. Товчхондоо бидний ойлгож хэвшсэнчлэн настайчуудын гэдэг өвчнөөр өвчлөгсдийн нас залуужсаар байгаа нь яах аргагүй толгой өвтгөсөн асуудал болчихоод байгаа. Солонгос кино үзэд яахаараа цөмөөрөө ...

Дэлгэрэнгүй »
2013-08-28

Хандивын зоог барьлаа.

Хандивын зоог барьлаа.

Хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг барих ажлын санхүүжүүлэх зорилгоор хандивын анхны зоогийг 2013 оны 8-р сарын 22-ны өдөр Чингис хаан зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү зоогийн үеэр бид .... төгрөгийн хандив цуглуулсанаа та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Хандивын зоогт өндөр мяндаг бүхий лам хуварга, бизнес эрхлэн амжилт олж буй иргэд гэх мэтчилэн нийгмийн бүх давхаргын төлөөлөл болсон 200-гаад зочин уригдан оролцлоо. Эдгээр хүмүүсийг Ажиа гэгээний санаачилсан төслийг дэмжих, туслах сэтгэл нэгтгэж байв. Зоогийн үеэр ардын болон орчин үеийн урлагийн авьяастнууд тоглолтоо толилуулсан билээ. Дуучин Хүрэлбаатар Ажиа гэгээнд зориулсан дуугаа дуулсан нь хурсан олны сэтгэлд нийцсэн юм. Монголын ирээдүй болсон олон ...

Дэлгэрэнгүй »
2013-08-27

ТВ-Коктейл” хамтлагийнхан тоглолтын орлогоо хандивлалаа

ТВ-Коктейл” хамтлагийнхан тоглолтын орлогоо хандивлалаа

“ТВ-Коктейл” хамтлагийнхан “Мотив”-ын залуустай хамт АНУ-ын дөрвөн хотод аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Авьяаслаг дуучид, жүжигчид энэхүү тоглолтынхоо ашгийг Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвийн дэргэд Цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг байгуулах ажилд хандивласан юм. Энэ ч утгаараа, ирээдүй хойч болсон бяцхан жаалуудын эрүүл мэндийг хамгаалахаар ийн зүтгэж буй Ажаа гэгээнтэнд (Arjia Rinpoche) бараалхаж, өөрсдийн цуглуулсан мөнгийг гардуулсан байна. Д.Ундрах

Дэлгэрэнгүй »
2013-04-22

Монголын хүүхдүүдэд "ЗА" гэж хэлцгээе

Монголын хүүхдүүдэд "ЗА" гэж хэлцгээе

...Сүүлийн жилүүдэд Монгол оронд минь, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас үүдэлтэй "агаарын бохирдол", байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас үүдэлтэй "хөрс, усны бохирдол", ахуйн ядуурлаас үүдэлтэй "хүнсний хордлого" газар авч, монголчууд бидний аюулгүй, амар амгалан амьдрах баталгаа алдагдсаар байна. Энэ үзэгдлийн хамгийн муу балаг нь, жилээс жилд ихэссээр байгаа "хорт хавдрын" өвчлөл.Тэр тусмаа бага насны хүүхдүүд болон эхийн урагт энэ нь ихээхэн нөлөөлөх болсон нь түгшүүр төрүүлж байгаа.АНУ-ын Индиана мужийн Блуумингтон хотноо аж төрдөг Ажаа Гэгээн энэ байдалд санаа зовж,  Монголд "Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг" барихаар  төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ тухай сонсоод хоёр жил хагасын өмнө миний бие, Ажаа Гэгээнтэнтэй ...

Дэлгэрэнгүй »
2013-03-06

Ажаа гэгээний айлдвар

Ажаа гэгээний айлдвар

Британийн Монголчууд сар шинээ нэгдсэн байдлаар тэмдэглэдэг болоод 5 дах жилээ угтаж буй. Энэ жилийн золголтын маань өвөрмөц онцлог нь Ажаа Гэгээн Англид саатаж таарсан ерөөлт тохиол. Шигтгээ: Сан Францискод суугаа Ш.Баатар андын буянаар гэгээнтэнтэй эчнээ танил болсноос (“Цагийг билэгдэгч наран чөлөө”намтар номынх нь Гутгаар бүлгийг Баатар андын хүссэнээр чадан ядан Монголчилж) хойш  хоёронтоо нүүр учирч, цөөнгүй жил сэтгэлийн холбоос алдалгүй явсаар энэ оны эхээр 2 сар Оксфордод ном айлдахаар ирэх болсныг нь дуулж  гэгээнтэнтэй ойрхон хамтарч ажилладаг  Америк дах Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул Эрдэнэ андаар дамжуулан уулзах хүсэлтээ хүргэв. Ирснийх нь дараахан Оксфордод суудаг Монголчуудын Холбооны Д.Онолмаагаар дамжуулан амар мэндийг ...

Дэлгэрэнгүй »
2013-02-05

Гэгээнтэний мэндчилгээ

Гэгээнтэний мэндчилгээ

Монгол ахан дүү нартаа XVII жарны "Тийн ялгуулсан" хэмээх усан могой жилдээ айл хотлоороо эрүүл энх байж,  амжилт бүтээлээр арвин, олз омог дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье! Ажаа Лувсантүвдан                    

Дэлгэрэнгүй »