Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2014-12-07

ЭХЭМҮТөвийн дэргэдэх Сургалт, сурталчилгаа Зочин ...

ЭХЭМҮТөвийн дэргэдэх Сургалт, сурталчилгаа Зочин эмч мэргэжилтний байр

Дэлгэрэнгүй »
2014-12-04

Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд ...

Жанрайсигийн авшиг хайрласнаар монголын сүсэгтнүүдэд зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар өндөрлөлөө

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 12 дугаар сарын 4- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жалва Жамцо Жанрайсигийн авшиг хүртээхийн өмнө бэлтгэл ажил хангахаар хүйтэн жавар хайрсан, түнэр харанхуйн дунд Тэгчин Чойлин Зүглагхан дуганд морилон ирлээ. Дуганы эргэн тойрны тагт болон цэцэрлэгт хүрээлэнд ойролцоогоор 5000 орчим хүн аажмаар хуран цугларав. Тэд Дээрхийн Гэгээнтний сургааль айлдахыг тэвчээртэй хүлээн, маань уншицгааж байлаа.Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн өдрийн айлдварынхаасүүлийн өдөр. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.4.Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОӨглөөний найман цагийн үед тэрээр сэнтийд залрав. "Бурхан Багшийн сургаальд Судрын ёсны болон Нууц Тарнийн ёсны сургааль багтдаг" хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв. "Судрын ёсоор бид бодийн ...

Дэлгэрэнгүй »
2014-06-15

Бурхан багшийн их дүйчин өдрийг ...

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр Зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр буюу 6 сарын 13 нд Бурхан багшийн их дүйчин өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр давхцан тохиодог билээ.   Энэ өдрийг Бурхан шашины болон олон нийтийн байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд Гандан Тэгчилэн хийдэд шашин соёлын арга хэмжээ, нийслэлийн төв гудамжаар үршэлжлэх ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ- ЭВ НЭГДЭЛ жагсаал,  Чингисийн талбайд  дүйчин өдрийн  баярын  үдшийн арга хэмжээнүүд зохион байууллагдлаа. ЭНОБТ нь уг баярын үйл  ажиллагааг  хамтран зохион байгуулсан бөгөөд АЖИА ГЭГЭЭНТЭН заларч сүсэгтэн олонд лүн өглөө. Мөн арга ...

Дэлгэрэнгүй »
2014-06-14

Польш улсын Варшав хотод хандив ...

Польш улсын Варшав хотод хандив цуглуулах ажил зохион байгуулагдлаа

Ажиа гэгээнтний санаачилгаар Монгол улсад шинээр баригдаж буй хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хандив цуглуулах ажил Польш улсын Варшав хотод зохион байгуулагдлаа.   Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулахаар Монгол улсад урд өмнө байгаагүй нарийн оношилгоо, эмчилгээ хийж болох нөхцөл шаардлагыг хангасан тохитой эмнэлэгийг барьж улсад хүлээлгэн өгснөөр цаашид хэвтэн эмчлүүлэх хүүхдүүд эмнэлэгийн тусламжийг авахдаа улсын даатгалаар үнэгүй эмчилгээ хийлгэх боломжтой болж байгаа билээ.             Энэхүү төслийг санаачилан эхлүүлсэн Ажиа Гэгээний санаачлагыг дэмжиж туслах, сурталчилах үйл ажиллагааг Польш улсад эхлээд байна. Үүний дүнд Польш улсад ажиллаж амьдарч байгаа ...

Дэлгэрэнгүй »
2014-05-06

Ажиа Гэгээний Хүүхдийн эмнэлэг найман ...

Ажиа Гэгээний Хүүхдийн эмнэлэг найман сард ашиглалтад орно

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан долоон давхар эмнэлгийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. ЭХЭМҮТ нь цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг цорын ганц эмнэлэг учраас маш их ачаалалтай ажилладаг юм. Ер нь цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны дэм өгөх нь хамгийн чухал байдаг аж. Энэ бүхнийг анзаарч харсан Ажиа Гэгээн 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг барих төслийн ажлыг эхлүүлсэн юм. Тэрээр энэ төслийг эхлүүлэхээсээ өмнө манай улсад хоёр удаа айлчилж, амьдралын боломж тааруу, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст хувцас, хоол хүнс ...

Дэлгэрэнгүй »
2014-04-18

Оксфорд хотод болсон хандивын үйл ...

Оксфорд хотод болсон хандивын үйл ажиллагаа

Их Британийн Оксфорд хот дахь Oxford Buddha Vihara Pa-Paa Samaggi төв дээр Оксфордын Их Сургуулийн доктор Камшай Дхаммасами хамба ламтны санаачлагаар Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэгт зориулсан хандивын үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болж өнгөрлөө. Уг үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азийн орнуудын шинэ жилийг тохиолдуулан зохиосон бөгөөд сайн санаат хүмүүс, өглөгийн эзэд  12,359,199 фунт стерлинг хандивлаж  Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлгийн бүтээн байгуулалтанд  ихээхэн хувь нэмэр болсон үйл явдал боллоо. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй »
2014-02-11

XVII жарны Ялгуулсан Хэмээх Хөх ...

XVII жарны Ялгуулсан Хэмээх Хөх Морин жилийн цагаан сарын хишиг буяны их чуулган

ТМШСТөвийн Тэргүүн Ажиа Гэгээний санаачилсан ЭХЭМҮТөвийн дэргэдэх “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”- ийн барилгын бүтээн босголт түргэнээ бүтэхийн ерөөл бие, хэл, сэтгэлийн өргөл өргөж ,Ажиа Гэгээн өөрийн биеэр морилон саатаж, Зүүн Хүрээ Даш Чойлон хийдийн лам нарын хамтран  сүсэгтэн олондоо зориулан дээдийн ном айлдан, сан дадлага хурайлав.Хишиг буяны чуулганд уран бүтээлчид эгшиг дуугаа өргөв.“Буддын сургаалын их ай сав болох “Ганжуур” буюу “Зарлагийн орчуулга”, “Данжуур” буюу “Шадарын орчуулга” тэргүүтэн их хөлгөн судруудыг хөрвүүлэн нийтийн хүртээл болгох буянтай үйлсийг хийж буй “Цогт Цагийн Хүрдэн” нь хүүхдийн эмнэлэгийг дэмжиж 10 сая төгрөг хандивлав.Мөнхүү чуулган дээр Ажиа Ринбүүчийг Монголын Засгийн Газраас 2013 оны шилдэг ...

Дэлгэрэнгүй »
2014-01-01

2013 оны " Хүмүүнлэгийн шилдэг ...

2013 оны " Хүмүүнлэгийн шилдэг  үйлстэн" боллоо

Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”  жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар бие оролцож, улс төр, хүмүүнлэг, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар  энэ жилийн шилдэгүүдээ тодруулав.  Уг шалгаруулалтын “ Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн” номинацид  Ажиа Ринбүчийн Хүүхдийн Цусны эмгэг хавдрын эмнэлгийн төсөл  нэр дэвшиж шилдэгээр шалгарлаа. Ажиа Ринбүүчи нь сайн санаат хүмүүсийн хамтаар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулахаар ажиллаж, энэ оны есдүгээр сарын 21 нд албан ёсны нээлтээ хийсэн. Ирэх онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж буй уг төслийн барилгын нийт өртөг нь 4,6 тэрбум төгрөг бөгөөд ...

Дэлгэрэнгүй »
2013-11-21

Ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийе

 Ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийе

  Монголчууд бидний элгэн садан болох Хөх нуурын монгол Ажиа гэгээн Манай улсад цусны өвчлөлөөр өвдөж шаналсан олон хүүхдүүд байгааг хэдэн жилийн өмнө  олж харж тэдэнд туслах төслийг санаачилжээ. Уг төслийг Ажиа Ринбүүчий  сайн санаат хүмүүсийн хамтаар 2012 оны тавдугаар  сарын есний өдөр эхлүүлсэн билээ. Барилгын ажил энэ оны есдүгээр сарын  21-нд албан ёсны нээлтээ хийсэн юм. Эмнэлгийн барилгын эхний хэсгийг ирэх онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Уг төслийн барилгын нийт өртөг нь 4.1 тэрбум төгрөг бөгөөд нийт  4600м2 талбайг хамарсан зоорийн давхартай нийлээд долоон давхар эмнэлэгийн барилга нийслэлийн Баянгол дүүрэгт босох юм. Тус эмнэлэг нь яаралтай түргэн тусламж, мэс ...

Дэлгэрэнгүй »
2013-11-13

С.ЛАМБАА: АЖИА ГЭГЭЭНИЙ ЭМНЭЛЭГТ 500 ...

С.ЛАМБАА: АЖИА ГЭГЭЭНИЙ ЭМНЭЛЭГТ 500 САЯ ТӨГРӨГ ӨГЧИХВӨЛ ӨВӨЛДӨӨ ДОТООД ЗАСЛАА ХИЙЖ ДУУСГАНА

УИХ-ын даргын зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.-Монголд бие даасан хүүхдийн эмнэлэг гэж алга. Гэтэл бидний санаачилаагүй ажлыг Ажиа гэгээнтэн сэдэж, хандив цуглуулан цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн. Энэ эмнэлгийг барих саналыг анх таныг гаргасан гэж сонссон. Та Ажиа гэгээнтэй анх хэзээ уулзаж байв?-2005 онд Японд ажлаар очих үед Далай багшийн монголчуудтай хийсэн уулзалт дээр Ажиа Ринбучий багштай танилцсан. 2011 онд Ажиа Ринбучий Монголд ирэхэд Эрүүл мэндийн сайдын хувьд надтай уулзаад “Монголд хавдрын өвчлөл их байдаг юм байна. Би монгол хүн болохоор монголчууддаа зориулж, хавдрын эмнэлэг барьж өгье. Зөвшөөрөл өгөөч” гэж санал тавьсан. Тэгэхэд нь насанд хүрсэн ...

Дэлгэрэнгүй »