Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-06-21

British School - ийн сурагчдад ...

British School - ийн сурагчдад талархал илэрхийлье

Ажаа Гэгээний санаачилан байгуулсан Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин British School - ийн сурагчдын зөвлөл Цусны эмгэг, хавдарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд үлгэрийн ном, тоглоом, сурах бичиг, тэмдэглэлийн дэвтэр гэх мэтчилэн зүйлсийг бэлэглэлээ. British School - ийн сурагчдын зөвлөл хандивийн үйлсийг тогтмол хийдэг бөгөөд энэ сайхан сэтгэлтэй сурагч хүүхдүүдэд Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдых нь хичээл сургалтанд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй »
2015-06-21

Royal Shintaku ХХК- ийн хамт ...

Royal Shintaku ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлье

Энэрэл нигүүлсэл Оюун Билгийн төв нь Номын өргөөнийхөө эргэн тойронд зүлэгжилт хийж байгаа билээ. Энэхүү ажиллагаанд маань оролцож туслалцаа үзүүлсэн Бямба-Oчир захиралтай Royal Shintaku ХХК- ийн хамт олон 2 өдрийн хүн хүч болон техникийн дэмжлэг хандив өргөсөнд баярласнаа илэрхийлье.Мөн Нямдорж ах болон Төгсөө эгч нартаа баярласнаа илэрхийлье. Та бүгдийн өргөж байсан сэтгэлийн болон эд материалын тусламжтайгаар бидний ажил үргэлж дэвжиж байдаг юм. Та 2 болон танай гэр бүлд аз жаргал хүсьe.

Дэлгэрэнгүй »
2015-06-04

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-04

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-04

Уур хилэн хийгээд үзэн ядалт нь эв зохицлыг авчрахгүй. Зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах буянт үйлсийг бүтээхдээ сөргөлдөх, зөрчилдөх байдал гаргаж үл болно. Дайсагнах хандлага нь зөвхөн байдлыг хурцатгахаас цаашгүй хийгээд бие биеэ хүндэтгэх нь хямралт байдал үүсэхээс зайлсхийх арга зам юм. Түр зуурын ашгийн төлөө байн байн сөргөлдсөнөөр урт удаан хугацаанд үл арилах золон таримуй. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-06-03

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-03

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-03

Сэтгэл хямрах гол шалтгаан бол эд хогшлоор дутах бус бусдыг энэрэх сэтгэл дутах явдал болой.Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-06-01

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-01

Амар тайвайн амьдрахуйн зурлага 06-01

Бид өнгөрсөн үед үйлдсэн мунхаг үйлдлээ хүлээн зөвшөөрч мартах чадалтай байвал өнөөгийн асуудлуудаа өөрийн хүчээр зохицуулах боломжой.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-05-26

Манал Бурханы ном хурж, тарнийг ...

Манал Бурханы ном хурж, тарнийг тоолон бясалгал үйлдлээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын Хоёр хар мэнгэтэй хар бар өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Эмч мэргэжилтний сургалтын байранд Манал Бурханы ном хурж, тарнийг тоолон бясалгал үйлдлээ.Энэхүү үйл ажиллагаа Билгийн тооллын шинийн 8 бүр явагддаг тул сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй »
2015-05-19

Хорт хавдрын эсрэг олон улсын ...

Хорт хавдрын эсрэг олон улсын төсөлт үйл ажиллагаа болж өндөрлөлөө

Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ болон Монголын Ротари клубээр дамжин ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хорт хавдрын эмнэлэгт хорт хавдрын болон хагалгааны үед нэн чухал хэрэгсэл болох автомат шахуургыг Тайваны Ротари клубээс хандивласныг гардуулан өгөх арга хэмжээ явагдлаа.

Дэлгэрэнгүй »
2015-04-27

Эрүүл мэндийн боловсрол- Уламжлалт Анагаах ...

Эрүүл мэндийн боловсрол- Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөг боллоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институт, Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ хамтран эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.АШУҮИСургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институтийн багш нар 2015 оны 04-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Шижиддүг өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл нийгмийн төлөө “Эрүүл мэндийн боловсрол-Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөгийг амжилттай зохион байгуулалаа. Уг өдөрлөгөөр тус хорооны нийт 380 иргэдэд Уламжлалт Анагаа Ухааны үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж, үйлчлүүлэгчдийн биеийн өвөрчлөлийг тодорхойлон УАУ-ны өвчнөөс урьдчилан сэргийлэх ёс сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө. Мөн тус Институтийн 5-р дамжааны оюутнууд иргэдийн даралт ...

Дэлгэрэнгүй »
2015-04-26

Үйлийн үр

Үйлийн үр

Үйлийн үр Жаргал, зовлон хүний өөрийн урьд хийсэн үйлээс үүддэг. Үйлийг "Сайныг үйлдвэл сайн сайхан, мууг хийвэл муу муухай гарна" гэсэн богинохон өгүүлбэрээр тайлбарлаж болно. Санскрит хэлний "Карма” гэдэг үг бол үйл гэсэн утгатай. Үйлийг хэрхэн хураахаар нь биө, хэл, сэтгэлийн гурван үйл, үр дагаврын талаас нь буян, нүгэл, саармаг ээргээр тус тус ангилдаг бол цагаар нь ямар нэгэн үйлийг хийхээр завдаж буй үөийн “Сэдсэн үйл” ба түүнээс үүдэн гардаг биө, хэл, сэтгэл дээр бодитой илэрч буй "Санасан үйл" гэж хоёр хэсэгт ангилна. Жишээ нь, ямар нэгэн сэдэл, санааны үүднээс юм ярьж байгаа маань хэлний, гараа хөдөлгөж байгаа маань биөийн ...

Дэлгэрэнгүй »
2015-04-25

Далай лам "би өглөө бүр ...

Далай лам "би өглөө бүр үхэлд бэлддэг"

Шашин шүтлэг, нас хүйс ялгаагүй дэлхийн олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн хүн бол яах аргагүй Буддын шашны тэргүүн, Түвдийн төрийн удирдагч XIV Далай лам Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо билээ. Түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа эдийн засаг, улс төр, урлаг гээд бүх л салбарт үнэ цэнэтэй байдаг. Бурхны шашин шүтдэггүй нэгэн байлаа ч барааг нь холоос ч болов харахыг эрмэлздэг нь түүний бусдад үзүүлсэн сайн үйлс, энэрэнгүй үзлийнх нь үр юм. Анх таван настайдаа Далай ламаар өргөмжлөгдөж түүнээс хойш 70 жил олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэр бол энх тайвны “Нобель”-ийн шагналтан, хүний эрхийн төлөө тэмцэгч. Гэсэн ч ...

Дэлгэрэнгүй »