Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2016-03-11

English School of Mongolian сурагчид ...

English School of Mongolian сурагчид хандив өргөлөө.

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ, Цусны эмгэг, хавдрын хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаанд "English School of Mongolia"-н сурагчид хандив өргөлөө. Бяцхан буянтан та бүхэнд сурлагын амжилт хүсье.Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ

Дэлгэрэнгүй »
2016-01-16

Эрүүл мэндийг үзлэг, буян номын ...

Эрүүл мэндийг үзлэг, буян номын үйл ажиллагаа амжилттай явагдлаа

ХУД-ын 12 хороонд Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буяны үйл ажиллагаа амжилттай явагдлаа.АШУҮИС, Уламжлалт Анагаахын Институтын эрдэмтэн багш нар маань ХУД-ын 12 хорооны иргэдэд үзлэг оношлогоо хийн, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэдэг багш нартаа талархалаа илэрхийлье. Бид бүхний үйл ажиллагааг дэмжиж жил бүр өөрсдийн үйлдвэрлэсэн гурилын дээжээр бэлэг барьсан АЛТАН ТАРИА ХХК-ы хамт олондоо талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй »
2016-01-03

Вашингтон ДС дахь Монголчуудаас..

Вашингтон ДС дахь Монголчуудаас..

АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдарч буй Монголчууд маань эх орондоо байгаа өвдсөн зовсон багачууддаа зориулан явуулсан тоглоом, дусал хийхэд шаардлагатай төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн хамт олонд Вашингтон хотоос төлөөлөлөн М. Дэлгэрцогт ирж гардуулж өглөө. Вашингтон ДС дахь сайхан сэтгэлт хүмүүст эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй »
2015-06-21

Эн Эй Пи ХХК - ...

Эн Эй Пи ХХК - д талархал илэрхийлье

Хот Төлөвлөлт, барилгын зураг төслын Эн Эй Пи ХХК нь Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин 4,000,000 төгрөг, цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт өрөөг халдваргүйжүүлэх кварцыг хандивласан танай хамт олонд цаашдых нь ажилд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй »
2015-06-21

British School - ийн сурагчдад ...

British School - ийн сурагчдад талархал илэрхийлье

Ажаа Гэгээний санаачилан байгуулсан Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн үйл ажиллагааг дэмжин British School - ийн сурагчдын зөвлөл Цусны эмгэг, хавдарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд үлгэрийн ном, тоглоом, сурах бичиг, тэмдэглэлийн дэвтэр гэх мэтчилэн зүйлсийг бэлэглэлээ. British School - ийн сурагчдын зөвлөл хандивийн үйлсийг тогтмол хийдэг бөгөөд энэ сайхан сэтгэлтэй сурагч хүүхдүүдэд Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдых нь хичээл сургалтанд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй »
2015-06-21

Royal Shintaku ХХК- ийн хамт ...

Royal Shintaku ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлье

Энэрэл нигүүлсэл Оюун Билгийн төв нь Номын өргөөнийхөө эргэн тойронд зүлэгжилт хийж байгаа билээ. Энэхүү ажиллагаанд маань оролцож туслалцаа үзүүлсэн Бямба-Oчир захиралтай Royal Shintaku ХХК- ийн хамт олон 2 өдрийн хүн хүч болон техникийн дэмжлэг хандив өргөсөнд баярласнаа илэрхийлье.Мөн Нямдорж ах болон Төгсөө эгч нартаа баярласнаа илэрхийлье. Та бүгдийн өргөж байсан сэтгэлийн болон эд материалын тусламжтайгаар бидний ажил үргэлж дэвжиж байдаг юм. Та 2 болон танай гэр бүлд аз жаргал хүсьe.

Дэлгэрэнгүй »
2015-05-08

Талархал

Талархал

1. Хүүхдийн Цусны Хорт Хавдарын Эмнэлэгийн эмч нарийн байрлах байранд эд зүйлс хандивласан Х. Нямдорж болон танай гэр бүлийнхэнд Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв ТББ - ын хамт олны зүгээс талархал илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.2. Хүүхдийн Цусны Хорт Хавдарын Эмнэлэгийн эмч нарийн байрлах байранд Cuckoo брэндийн ус цэвэршүүлэгч хандивласан МТИВС компаний хамт олонд ЭНОБТөв ТББ - ын хамт олны зүгээс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

Дэлгэрэнгүй »
2015-04-27

Эрүүл мэндийн боловсрол- Уламжлалт Анагаах ...

Эрүүл мэндийн боловсрол- Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөг боллоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институт, Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв ТББ хамтран эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.АШУҮИСургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Институтийн багш нар 2015 оны 04-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Шижиддүг өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл нийгмийн төлөө “Эрүүл мэндийн боловсрол-Уламжлалт Анагаах Ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” өдөрлөгийг амжилттай зохион байгуулалаа. Уг өдөрлөгөөр тус хорооны нийт 380 иргэдэд Уламжлалт Анагаа Ухааны үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж, үйлчлүүлэгчдийн биеийн өвөрчлөлийг тодорхойлон УАУ-ны өвчнөөс урьдчилан сэргийлэх ёс сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө. Мөн тус Институтийн 5-р дамжааны оюутнууд иргэдийн даралт ...

Дэлгэрэнгүй »
2015-03-31

Уриалга

Уриалга

Эрхэм Найз, Шавь нарааХүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг ашиглалтанд орсноос хойш эмчлүүлэгчидийн тусгай 50 ортой мөн гэр бүлийн гишүүдэд зориулан сандалнууд зэргийг хангасан байгаа. Түүнээс гадна ясны чөмөг шилжүүлэн суулгах байгууламж, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний байгууламж, болон дутуу төрөлттэй хүүхдүүдэд зориулсан 25 инкубаторыг нярайн эрчимт эмчилгээний тасагт тус тус байрлуулсан болно. Түүнчлэн 2 мэс заслын өрөөг бүхэлд нь нэг давхарт зориулсан билээ. Үүнээс гадна, хавдрын эмнэлэгт маань дараах тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Тэд нараас Монгол Улсын Засгийн Газар Ангиографиг санхүүжүүлсэн. СТ скан буюу Томограф Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэгээс санхүүжүүлж байгаа. Харин миний бие ...

Дэлгэрэнгүй »
2015-02-07

Мэдээ 2015-02-07

Мэдээ 2015-02-07

Өнөөдөр Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төв ТББ -аас Био-Комбинатын иргэдэд зурхайн зурлага зурах, үзлэг оношлогоо хийж буяны үйл ажиллагаа явууллаа. Бидний үйл ажиллагаанд Алтан Тариа ХХК дэмжин оролцлоо.

Дэлгэрэнгүй »