Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2012-11-20

Миний төв төслийн тухай

ЭНОБТөв” ТББ-н дэргэдэх “Миний төв” нь 2011 оны 09 сард ХУД-ын 10-р хорооны  Био Комбинатд үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд тус төв дээр Ажаа Гэгээний шавь нар болон лав хуврагууд бурханы шашны “амьдрах ухаан”-ны хичээлийг “З-ийн Хүрээ Дашчойлон” хийдийн коллежийн хөтөлбөрийн дагуу сүсэгтэн олондоо зориулан явуулж байна.  “Миний Төв”-ийн зорилго нь сүсэгтэн олонд Буддын шашны анхан суурь мэдлэгийг энгийн ойлгомжтой түвшинд заан сургаж, сэтгэлийн боловсролыг хөгжүүлэх, ёс зүйн сайн сайхан хэв загварыг өдөр тутмын амьдралд дадуулах, буян хураах аргад суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.

Мөн 2010 оны 10 сараас бусад шашны байгууллагуудтай хамтран Бурхан Багшийн Их Дүйцэн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хамгийн сүүлд “Таны Буяныг Даган Баясья” төв, Гандан Тэгчилэн хийдтэй хамтран 2012 оны 11 дүгээр сар 06 өдөр Бурхан Багшийн “Эхийнхээ ачийг хариулсан” Их Дүйцэн өдрийг “Буян Хураах Цаг” сэдвийн дор зохион байгууллаа. Энэ үеэр сүсэгтэн олон 1 өдрийн “Тэгчин Сожин” сахил хүртэж, Жанлавцогзол, 21 Дарь эхийн магтаал, Алтангэрэл судрын наминчлалын 4-р бүлэг, Санжидмолом зэрэг номуудыг эх хэл дээрээ уншиж, маань хөгжөөн өглөөний 0630 -цагаас оройн 1900 цаг хүртэл хугацаанд эх болсон хамаг амьтны тусыг санан нийтээрээ буян хураасан билээ .