Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-23

Зургаадугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Дэмбэ Ваншук Сонам Гяцо (1871-1909)

Ажаа Лувсан Дэмбэ Ваншук Сонам Гяцо төмөр хонин жил төрж, шороон тахиа жил таалал төгссөн байна. Тэрээр Гомээ Хоржа тосгонд төрж, 9 насандаа Гүмбүм хийдэд ирж, маш сайн суралцсан байна. Өмнөх дүрүүдийнхээ адилаар тэрээр дайчин лам болжээ. 1895 онд Лалын шашинтны бослого дахин дэгдэхэд сэлэм, жадны эрдэмд гарамгай Ажаа Гэгээн дайтахаар явсан юм. 1900 онд Чин гүрний эзэн хаан Гуан Сү түүнийг Япон улс руу буддын шашны төлөөлөгчөөр илгээж, Хятад, Японы хоорондын дайныг зогсоохийг Японы эзэн хаанаас хүсэхийг даалгажээ. Японд байхад нь түүнийг ур чадвараа үзүүлэхийг хүсч Киотод сэлэмний тэмцээнд урьсан байна. Тэрээр Японы Эзэн хаанд сайшаагдсан бөгөөд эзэн хаан түүнд Буддагийн хөшөө, үнэт сэлэм зэрэг бэлэг сэлт өгчээ. Түүнийг Японд байхад нь нарийн бичиг нарын нэг нь тэмдэглэл хөтөлж, үйл явдлыг дүрсэлсэн байна. Уг ном болон Японы эзэн хааны өгсөн зарим бэлэг сэлтийн хамтаар Бээжин дахь Ёнгэ Конг хийд дах Ажаа Гэгээний өргөөнд хадгалагдаж байсан. Гэвч эдгээр зүйлс бүгд соёлын хувьсгалын үеэр алга болсон. Буддагийн хөшөө, үнэт сэлэм нь Японд айлчилж байсан үеийн зургуудын хамтаар Гүмбүм хийдэд хадгалагдаж байсан ба цагаан сараар ил гаргаж тавьдаг байжээ. Харамсалтай нь эдгээрийг хятадын засгийн газар 1958 онд Гүмбүм хийдэд явуулсан хүчирхийлэл цэвэрлэгээний үеэр хураан авсан юм.