Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-18

Дөрөвдүгээр Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Жамъян Гяцо (1768-1816)

Ажаа Лувсан Жамъян Гяцо шороон хулгана жил төржээ. Тэрбээр Амдо мужийн Гомээ Хоржа тосгоноос гаралтай бөгөөд тэдний гэр бүл уг тосгоны омгийн ахлагчийнх байжээ. Ажаа Гэгээн 7 настайдаа Гүмбүм хийдэд лам болжээ. Түүнийг 12 настай байхад Панчин лам Балдан Иш Гүмбүм хийдэд залран ирж, тэрбээр түүний шинэ шавь болжээ. Хожим тэрээр түүний үндсэн багш болох Ажаа Юнцэн Наваан Нямаад шавь орон ном суралцсан юм. Арван найман насандаа тэрээр Эзэн хаантай уулзахаар Хятад явсан билээ. Түвд рүү буцах замдаа Лхаст очиж наймдугаар Далай лам Жампэл Гяцо болон Панчин ламтай уулзжээ. Далай лам түүнд шашны бүрэн сахил хүртээж, "Эрдэнэ Бандида" хэмээх хэргэм цолыг хайрлажээ. Тэрбээр 20 насандаа Сэра хийдэд очиж, зурхайн ухааны алдарт багш Лунгдо лам Ринбүүчид шавь оржээ. Дөрөвдүгээр Ажаа Гэгээн Гүмбүм хийдэд 25 настайдаа эргэн ирсэн боловч дахин хятад ру явж, тэндээ 36 нас хүртлээ байжээ.

Улмаар Гүмбүм хийдэд эргэн ирж, 40 насандаа хийдийн хамба ламаар өргөмжлөгдсөн байна. Энэ хугацаанд олон ном судар бичиж, хийдийг засварлан, сургалтын хөтөлбөр эхлүүлж, өөрөө багшилж байв. Монгол улсын шашны тэргүүн Жэцүн Дамба(Жавзандамба) түүнийг Монголд урин өөрийн багш болгохыг хүссэн тул тэрбээр Улаанбаатарт очиж, ном айлдах, шинийг санаачлах, мөн багшлах зэргийг хийн 4 жил болжээ. Жэцүн Дамба түүнд "Гурван Эрдэнэ эрдэмтэй" хэмээх Монгол хэргэм цолыг хайрлажээ. Үүний дараа Хятадын Эзэн хааны хүсэлтээр Хятадад эргэн очижээ. Эзэн түүнд "Ач буян, авъяас төгөлдөр Ажаа багш, Хутагт" хэмээх өндөр албан тушаалаар шагнав. Ажаа Гэгээн 47 насандаа Гүмбүм хийдэд буцан ирж, Цонг Хана ламын төрсөн газар болох Алтан Хавтан Хийдийн Сэрдон Чэнмог засварлажээ. Тэрбээр 49 насандаа таалал төгссөн билээ. Түүний чандарыг Алтан Хавтан хийдэд хүндэтгэн залжээ.