Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-24

Долдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Лунак Жигмэ Танбэ Гялцан (1910-1948)

Ажаа Лувсан Лунак Жигмэ Танбэ Гялцан төмөр нохой жил төрж гал гахай жил таалал төгссөн. Өмнөх гурван дүрийнхээ нэгэн адилаар Гомээ Хоржа тосгонд төржээ. Долдугаар Ажаа Гэгээн өөрийн амьдралыг Буддын сургаальд зориулан, дөрвөн ч ном бичсэн гайхамшигтай эрдэмтэн байв. Хамба ламын хувьд тэрээр хийдийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа дүрэм журмыг чандлан сахиж байв. Тэрбээр хчин чармайлт гаргасан хэдий ч түүнийг удирдаж байх үед хийдийн ёс зүй уналтанд орж, мөн үед Чин гүрэн задран унаж, оронд нь Хятад ард улс бий болж, барууны модернизм газар аван зарим лам нарын сахилга бат улам дордсон байна.

Нэгэн лам хийдээс бурхан хулгайлж өөрийн гэрийн хойморьт залсан байсныг долдугаар Ажаа Гэгээн мэдээд, тэрээр хэдий зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан хэдий ч маш ихээр уурлан хулгай хийсэн ламыг цохилд авчээ. Маргааш нь Ажаа Гэгээний гар хавдаж, түүнээс хойш ахин эдгэрсэнгүй. Долдугаар Ажаа Гэгээн энэ явдлаас хойш нэг жилийн дараа, 38 насандаа таалал төгсчээ. Түүнийг өрөөнийх нь хашаанд чандарлажээ.