Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-16

Гуравдугаар Ажаа Гэгээн - Ажаа Лувсан Дэнбэ Гялцан (1708-1768)

Ажаа Лувсан Дэнбэ Гялцан шороон хулгана жил төрж, мөн шороон хулгана жил таалал төгссөн. Тэрбээр Гүмбүм хийдэд бага насандаа ирж, үндсэн таван ухаанд суралцаж дүүргэсэн билээ. Буддизмд чухал ач холбогдол бүхий ертөнцийн үүсэл, шинж чанарын тухай метафизикийн судалгаа, зурхайн ухааны чиглэлээр олон ном, зохиол бичсэн нэр хүндтэй эрдэмтэн байв. Үүнээс гадна хатгамал зураг урладаг зураач хүний эзэмших ёстой зө хэмжээс, зохистой харьцааны тухай ном бичжээ. Мөн тэрээр Түвд шүлэг хэрхэн зохиох тухай гарын авлага зохиосон байна. Чин гүрний эзэн хаан Чиан Лонг Гуравдугаар Ажаа Гэгээнийг өндөрөөр үнэлдэг байсан ба Бээжинд урьж байжээ.