Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-14

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-14

Миний бие цаазаар авах ялын эсрэг байдаг бөлгөө. Энэ ялыг өмнөх Далай лам Түвдэд устгасан юм. Өнөөдөр энэхүү ял Хятад, Энэтхэг зэрэг томоохон улс гүрэнд оршсоор байгаа нь надад итгэмээргүй санагддаг билээ. Тэд шударга ёс хэмээх нэрийн дор Махатма Гандийн эх оронд хүмүүнийг талсаар байна. Тэр нутагт Бурхан Буддагийн сургаалийг номлож байсан ариун газар шүү дээ. Цаазаар авах ял нь цэвэр хүчирхийлэл, зэрлэг балмад, үр ашиггүй хүчирхийлэл бөлгөө. Тэр ч бүү хэл онц аюултай, яагаад гэвэл бүх хүчирхийллийн нэгэн адил хүчирхийлийн бусад хэлбэр рүү хөтөлдөг ажгуу. Хамгийн дээд хэмжээний шийтгэл бол зэрлэг балмад явдалгүй, бүх насаар нь хорих ял байх ...

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-13

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-13

Бурхан зарим үед унтчихдаг юм шиг санагддана. Ертөнцийг бүтээснийх нь төлөө Бурханд цалин өгдөггүй. Мэдээж би ёгт утгаар ярьж байгаа боловч бурхан унтчихсан бол түүнийг сэрээх нь бидний ажил буй за. Бидэнд учирсан муу юм бүхэнд Бурханыг буруутгаж болохгүй. Учир шалтгаан үр дагарын хуулиар нөхцөлдөөгүй нэг ч хувь заяа хийгээд үйлийн үр байхгүй бөлгөө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-12

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-12

Манай боловсролын тогтолцоо бүхэлдээ хямарчээ. Үүнд дасах арга үгүй билээ. Боловсролын ачаар л эдүгээ аж үйлдвэр улс төр рүү халдварлаж байна. Бүх юм бидний санаж бодсоноос өөрөөр эргэж хараа хяналтаас гарч эхэлжээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-10

Амар тайван амьдрахуйн зурлага 08-10

Амар тайван амьдрахуйн зурлага 08-10

Жинхэнэ бясалгагч гадны дарамт, өөрийн сэтгэл хөдлөлд автдаггүй. Тэрбээр өөрийн хийгээд бусдын түр зуурын ба өнийн тусын тулд бүхнээс чөлөөтэй, хэнээс ч хамааралгүй, юунаас ч айдаггүй, өөртэйгөө хэзээ ч зөрчилдөггүй. Тэрбээр ямагт амгалан хэн бүхэнтэй найрсаг, үг бүхэн нь тустай байдаг.Хаа явсан газартаа даруухан байж, хэрүүл шуугиан дэгдээх, дээрэнгүй авирлахаас зайлсхийж бай. Хүмүүсийн сэтгэлд муу юм хийхгүй, тэднээр муу үйл үйлдүүлэх шалтгаан гаргуулахгүй бай.Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-09

Амар тайван амьдрахуйн зурлага​ 08-09

Амар тайван амьдрахуйн зурлага​ 08-09

Буддын сургууль мөн хэмээн тодорхойлох шалгуур нь дөрвөн тамга гэх хэмээх тулгаар дөрвөн зарчмыг мөрдөхийг шаарддаг байна.Үүнд:Биетэй бодитой бүхэн зуурдынхБузартсан юмс, үйл явдал бүхэн муухайБиетэй бодитой бүхэн хоосон хийгээд биегүйНирваан бол жинхэнэ амар амгалан зэрэг зарчим орноДалай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-08

Амар тайван амьдрахуйн зурлага 08-08

Амар тайван амьдрахуйн зурлага 08-08

Зовлонгын тухай үнэн бол бид олон янзын зовлонтой учирдагт орших хийгээд орчлонд ердөө гуравхан төрлийн зовлон байдаг ажгуу.Нэг нь зовлонгийн зовлон энэ бол толгой өвдөх мэтийн зүйлс, нөгөө нь хувьсахын зовлон энэ бол аятай тавтай байсны дараа амар тайван байж чадахгүйгээ мэдрэх, гурав дахь нь бүх төрлийн зовлон хийгээд эхний хоёр зовлонгийн үүд болдог ба үйлийн үр болоод үймэрсэн сэтгэлийн эрхшээлд байдаг.Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-07

Амар тайван амьдрахуйн зурлага 08-07

Амар тайван амьдрахуйн зурлага 08-07

Адислах гэдэг үг бол түвдээр бол <хүч чадал дундуур сүвлэн гарах> гэсэн утгатай. Товчоор хэлэхэд энэ бол бясалгалаар сэтгэлийг ариусгах гэсэн үг бөлгөө. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-06

Амар тайван амьдрахуйн зурлага 08-06

Амар тайван амьдрахуйн зурлага 08-06

Эрдэм сурахад анхаарлаа зөв хандуулах нь нэн чухал. Дхармаг судлахдаа дотроо эд хөрөнгө, алдар нэр бодож номын дуу сонсож болохгүй. Хойт насандаа эргэн хүмүүн болж төрөх өндөр зорилт байлаа ч бид гагцхүү энэ биеэ орчлонгоос чөлөөлөхийг бодож болохгүй. Түүний оронд хамаг амьтны тусын тулд энэ насаа зориулах хүч чадлыг өгөөч хэмээн залбирч номын дууг сонсоорой. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-05

Амар тайван амьдрахуйн зурлага 08-05

Амар тайван амьдрахуйн зурлага 08-05

Цагаан хоолны дэглэм нь бахархууштай сайн зүйл билээ. Гэвч Бурхан багшийн айлдсанаар энэ нь мах идэхийг хатуу зарилгаар хориглосон хэрэг бус бөлгөө. Энэ бол ухамсартайгаар /мэдсээр байж/ махан хоол захиалах буюу өөрч чинь зориулж нядалсан байж магадгүй амьтны мах зооглохыг л хориглосон дэглэм болой. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-04

Амар тайван амьдрахуйн зурлага 08-04

Амар тайван амьдрахуйн зурлага 08-04

Бид шалтгаан, үр дагаварын тухай ярихдаа тэдгээрийн сүйтгэгч тал чөлөөлөгч талыг нь адилхан авч үздэг. Үнэн зовлон, зовлонгийн үнэн шалтгаан нь үр дагавар хийгээд бидний хийхийг хүсээгүй зүйлсийн тал болдог бол үнэн сүжиг, үнэн замнал бол үр дагавар хийгээд бидний хүссэн зүйлийн шалтгааны тал ажгуу. XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »