Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2013-02-04

Богд гэгээний алтан сургаал оршвой

Богд гэгээний алтан сургаал оршвой

Богд гэгээний алтан сургаал оршвой by Bikhanzi

Дэлгэрэнгүй »
2013-01-08

Аз жаргал

Аз жаргал

Бурхан багшийн сургаал:Элдэв хилэнц бүхнийг үл үйлдэх бөгөөдЭрхэм буяныг хотол чуулган болгоодЭндүүрэлгүй өөрийн сэтгэлийг номхотгох Энэ л гагцхүү бурханы сургаал болой хэмээн Хэн бүхний сайн сайхны тусын тулд айлдсан Бурхан багшийн айлдсаныгАз жаргалд хүрэхийн түлхүүр хэмээн сэтгэлдээ оршоожБодь сэтгэлийг олох урам зоргийг олж авах ерөөлийг чин сэтгэлээсээ талбияа!

Дэлгэрэнгүй »
2013-01-08

Ариун шударга үгс

Ариун шударга үгс

Бурхан багшийн сургаал:Өөрийг нь хараалаа, доромжиллоо, зодож жанчлаа хэмээн Өс гомдол бодсон хүний гомдол нь огт тайлагдадгүйӨнөөх гомдолсоноо цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана Өнөд бүр гомдлоо мартсанаар л тайлж болно 

Дэлгэрэнгүй »
2013-01-08

Ариун нандин

Ариун нандин

Бурхан багшийн сургаал:Хавар цаг ирснийг илтгэж нялх цэцэг навч дэлгэрэхтэй адилХүн гэгээрэхдээ уул ус, ер юм бүхнийг бурхан багшийн ертөнц болгоноЭнэ бүхний учир нь хүний сэтгэл зүрх ариусвал Эргэн тойрны бүх юмс ариун нандин болдог юм. 

Дэлгэрэнгүй »
2013-01-08

Ариг гамтай байхын учир

Ариг гамтай байхын учир

Бурхан багшийн сургаал:Энэхүү ертөнц мөнхийн галд дунд орших бөлгөөЭнд хүсэл шунал уур хилэн мунхагийн гал дүрэлзэн амой Эл шатаж буй байшингаас шалавхан зайлах хэрэгтэйИймээс хүн бүр ариун сэтгэлээ ариг гамтай байлгах учиртай.

Дэлгэрэнгүй »
2013-01-08

Аян замд

Аян замд

Бурхан багшийн сургаал:Нойр нь үл хүрч хөрвөөх хүнд шөнө юутай уртНозоорч ядарч цуцсан аянчинд зам юутай уртАян замд өөртэйгээ эн тэнцүү эсвэл илүү хүнтэй хамт явАрчаагүй мунхагийг дагуулснаас ганцаар явсан нь дээр  

Дэлгэрэнгүй »
2013-01-07

Амаргүй

Амаргүй

Бурхан багшийн сургаал:Хөдлөж хөөрөх нь амархан ч тайвширч номхрох нь амаргүйХөөрч догдолсон сэтгэлээ барих нь түүнээс ч бүүр амаргүйХүнд өст этгээд дайснаас нь илүү хор хөнөөлийг сэтгэл нь хүргэдэгХүсэл шунал, уур хилэнгээс сэтгэлээ хол байлгаж амарлингуйг хүртэнэ ээ. Ажил үйлсээрээ батлахгүй байж сайхан үг урсгах нь Анхилуун гоё үнэргүй цэцэг лүгээ бөлгөөАясын салхины эсрэг цэцэгсийн үнэр үл ханхалдагчАчлалт хүний тухай цуу салхины эсрэг ч дэлхийгээр  түгэх бөлгөө.

Дэлгэрэнгүй »
2013-01-07

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын ...

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын сургаал

Итгэл найдвар Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал. Хэрвээ тэр чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй.   Эрдэнэт хүмүүний амьдрал Өглөө бүхэн сэрэхдээ ийнхүү санаж бай. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь юутай ч зүйрлэшгүй аз завшаан. Би эсэн мэнд, сэрүүн тунгалаг байна. Эрдэнэт хүний чөлөө учрал бүрэн байна. Энэ боломжийг дэмий үрж болохгүй. Орчлон ...

Дэлгэрэнгүй »