Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-24

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-24

Хүйс хоорондын харилцааны хувьд бэлгийн харилцаан дээр суурилсан хоёр төрлийн зарчим байдаг. Нэг нь түр зуурын таашаал авах сэдэлтэй цэвэр бэлгийн хүсэл хийгээд үүнийг түр зуурын баясал гэж болно. Гэвч энэ нь тийм ч найдвартай, эсвэл тогтвортой бус, учир нь хүмүүс энд бие биендээ хүмүүн гэхээсээ илүү эд зүйл мэт ханддаг.Хоёр дахь хэлбэр нь биеийн бус харилцаа. Энд нэг хүмүүнийг өгөөмөр, аятайхан эелдэг гэж үзсэн нөгөө хүмүүний хүндэтгэл, талархал байна. Тиймээс аливаа хүмүүн бусад хүмүүст хүндэтгэл, хүмүүн чанарыг үүсгэж чадах ажгуу. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-23

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-23

Хүмүүний оун санааны тодорхой замыг хувцасаа өмсч зүүсэн байдал, гэртээ тахилын ширээтэй эсэх, ном судар уншдаг эсэх зэрэггадаад байдлаар нь тодорхойлж болно.Гэвч эдгээр үйлдэл нь хүмүүний шашны хийгээд оюун санааны амьдралд хоёрдогч зүйл ажгуу. Учир нь эдгээр үйлдлийг дотроо маш хортой сэтгэл агуулсан хүмүүс ч хийж чаддаг бөлгөө.НӨгөө талаар сэтгэлийн бүх буян, оюуны мөн чанар нь жинхэнэ сэтгэлийн мөн чанар болдог. эдгээр оюуны бүх мөн чанар нь хот сэтгэл хийгээд оюуны сөрөг үзэгдэлтэй нэг дор зэрэгцэн орших боломжгүй авай. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-22

Амар тайван амьдрахуйн зурлага 08-22

Амар тайван амьдрахуйн зурлага 08-22

Их зан, биеэ тоох, хардах, хуял тачаал, богино ухаан зэрэг маш олон уршигт мэдрэмж байх хийгээд эдгээрээс үзэн ядалт, уур хилэн хоёр хамгийн уршигтайд тооцогддог. Энэ нь хоёр шалтгаантай.Нэгдүгээрт, үзэн ядалт, уур хилэн нь бусдын төлөө гэсэн сэтгэлээ нэмэгдүүлж, сайн санаа олж авахын төлөө тэмүүлж буй хүмүүсийн хүчэл эрмэлзэлд хамгийн их саад болдог.Хоёрдугаарт, үзэн ядалт, уур хилэн нь хүний буян хийгээд сэтгэлийн амгаланг алга болгох чадалтай байдагт оршино.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-21

Амар тайван амьдрахуйн зурлага 08-21

Амар тайван амьдрахуйн зурлага 08-21

Спорт юм уу, аливаа тоглоомд бүрмөсөн татагдсан хүүхдийн сэдэлтэй адил сэдлээр хүмүүн оюун санааны үйлийг хийх хэрэгтэй.тоглоомд хэт улайрсан хүүхэд ядрахаа ч мэдэхгүй тоглодог хийгээд номын үйлийг хийж буй хүмүүн оюун ухааны тийм хандлагыг бий болгох ёстой.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-20

Амар тайван амьдрахуйн зурлага 08-20

Амар тайван амьдрахуйн зурлага 08-20

Нүгэлтэй үйл хийж байгаад нас барсан хүмүүний ухамсар биеийн дээд хэсгээс салж зүрхэнд очдог. Буянт үйл хийж байгаад нас барсан хүмүүний дулаан биеийн доод хэсгээс эхлэн салж улмаар зүрхэнд хуримтлагддаг. Аль ч тохиолдолд ухамсрын шилжилт гол төвдөө очдог ажгуу.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-19

Амар тайван амьдрахуйн зурлага 08-19

Амар тайван амьдрахуйн зурлага 08-19

Оюуны номын багштай байхын давуу тал нь оршин тогтнохуйн сөрөг хэлбэрт төрөхийн шалтгаан болсон үйлийг хуримтлуулсан тохиолдолд түүнийг энэ амьдралдаа багахан шиг зовох юм уу, асуудалтай тулгарах, тэр ч бүү хэл түүний үрийг зөвхөн зүүдэндээ үзэх замаар сөрөг үйлийн үрийг устгаж болдогт оршино.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-18

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-18

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-18

Та удаан сурч, юмыг ойлгосны эцэст бардам, ихэмсэг зантай болсон бол маш харамсалтай байна. Номын үйлийн талаар ямар ч ойлголт байхгүй хүмүүсийн дотор бардам зан байхыг ойлгож болно. Гэвч уршигт мэдрэхгүй, ихэмсэг зан номын үйлийг дагасан хүмүүст ч байдаг нь номын үйлэнд маш муугаар нөлөөлнө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-17

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-17

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-17

Зарим судлаачдын үзэж буйгаар бол, гэм зэм нь даван туулж болох зүйл ажгуу. Бурханы шашны нэр томъёонд ийм зүйл байдаггүй. Бурханы шинж бүгдэд байдаг тул бүх сөрөг зүйлийг ариусгаж болдог. Бид тодорхой үйлдлийн нэг хэсэг хийгээд түүний төлөө бүрэн хариуцлага хүлээдэггүй учраас гэм гэдэг бидний бодож байгаатай харьцуулашгүй зүйл билээ. Та бид түүнийг бүрдүүлж буй хүчин зүйлийн өчүүхэн хэсэг буй за. Гэвч зарим тохиолдолд хүмүүс гэмшиж, өөртөө албаар хариуцлага үүрч, харамсаж, дахин хэзээ ч алдаа хийдэггүй бөлгөө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-16

Бидний сансар хэмээн нэрлэдэг төрөх, үхэхийн хооронд үе үехэн хувилж төрөх үзэгдэл байдаг. Юуны урьд энд нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Сансар буюу дахин төрөхийн эргэлт нь бүх амьдралын үндсэн нөхцөл юм. нирваанд хүрэхээс нааш түүнээс ямар ч оршихуй зугтаж гарахгүй. Энэ нөхцөл нь хүмүүсийг бидний мэддэгээс долоон дор нөхцөлд амьдрах, дахин дахин амьдрах ёстой болгож байгаа тул маш их зовлонтой. Дахин төрөх нь зайлшгүй юм бол хувилж төрөх нь жинхэнэ сонголт болно. Энэ нь буянт заяатай зарим хүмүүст бурханаас хайрладаг өөрийн ирээдүйн төрлийг хянах хүч бөлгөө. XIV Далай лам Данзанжамц Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-15

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-15

Ардчилалд хяналт тавих амаргүй авч Энэтхэгт зарим ажилд хяналт тогтодгийг бид харсаар байна. Жинхэнэ хүчирхийлэл, тэр ч бүү хэл садар самуун сурталчлахыг энэтхэгийн кинонд зөвшөөрсөн байдаг. Бусад газрын нэгэн адил эмэгтэй хүмүүс тэнд урин тачаангуй байдлаар өөрсдийгөө харуулдаг. Саяхан болтол эрэгтэй, эмэгтэй хүмүүс уруул уруулаараа үнсэлцдэггүй байлаа. Хүмүүс бие биенийгээ хөнөөдөг авч ер үнсэлцдэггүй байв. Гэвч хүмүүнийг хөнөөж байснаас үнссэн нь хавьгүй илүү ажгуу. Энэтхэг кинонд бид бусармаг эсэргүүцэлтэй тулгарсан дурлалын түүх хэрхэн өрнөхийг үзэх хийгээд төгсгөлд нь сайн санаат хүмүүс эвлэрэн нэгдэж, сайн санааныхаа үрийг амсах агаад муу хүмүүс шийтгэгддэгийг сайн санах билээ. XIV Далай лам Данзанжамц Амар тайван ...

Дэлгэрэнгүй »