Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2014-12-22

Амар тайван амьдрахуйн зурлага 12-23

Амар тайван амьдрахуйн зурлага 12-23

Ухаан хийгээд энэрэнгүй сэтгэлийг голлон оюун санаагаа гүнзгий гэгээрүүлбэл бусад хүмүүний зовлон шаналалтай дахин учрахдаа та хүлээн зөвшөөрч, хариу өгөх чадвартай байхаас гадна танд зэвүүцэхээсээ илүү энэрэх сэтгэл төрнө.Зовлон зүдгүүрийн тухай бясалгал үйлдэхдээ биеэ тоох, эсвэл ихэмсэг зан гаргаж үл болно. Ухааныг хөгжүүлэн төлөвшүүлэх нь эдгээр дутагдлаас зайлсхийхэд тусална.Гэхдээ хүмүүн бүрийн эр зориг, тэсвэр хатуужил нь тус тусдаа өвөрмөц онцгой байдаг учир үүнийг ерөнхийлөн хэлэхэд хэцүү байдаг.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-21

Амар тайван амьдрахуйн зурлага 12-22

Амар тайван амьдрахуйн зурлага 12-22

Бид уур хилэнгээ дотроо үл хадгалж, харин түүнийгээ илэрхийлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, уур хилэнг илэрхийлэх талаар суралцах хэрэгтэй гэж зарим сэтгэл судлаачид хэлжээ.Энд бид илэрхийлэх ёстой, эсвэл ёсгүй сэтгэл зүйн асуудлын хоорондын ялгааг гаргах хэрэгтэй. Хааяа таныг үнэхээр буруутгах тохиолдол гарах хийгээд та гомдлоо дотроо буглуулж байхын оронд түүнийгээ ил гарган илэрхийлэх нь зөв.Гэвч үүнийгээ уур хилэнтэйгээр илэрхийлж үл болно.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-21

"Бодь Сэтгэл Үүсгэхүйн Тайлбар" ба ...

 "Бодь Сэтгэл Үүсгэхүйн Тайлбар" ба Жанрайсигийн авшиг.

АНУ, Нью Иорк, 2014 оны 11 дүгээр сарын 2- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтнийг Гудзон голын эрэг дагуу Нью Иорк хотын дундуур Манхеттан төвийг чиглэн явахад өвлийн эхэн сарын хүйтэн агаар сэнгэнэж, хүчтэй салхи салхилж байлаа. Тэрээр гарма гаржүдын лам Цеван Даши ринбучигийн удирддаг Данан сангийн урилгаар Нагаржуна гэгээний 'Бодь Сэтгэл Үүсгэхүйн Тайлбар'-ыг хөтлөн тайлбарлаж, 1000 мутарт Жанрайсигийн авшиг хүртээх юм. Театр дүүрэн цугласан 1100 хүний 800 нь Хятадын эх газар, Хонг Конг, Тайван, Сингапур, Малайз болон Хойд Америкаас ирсэн байлаа. Мөн тэдний эгнээнд төвөд, монгол, америк хүмүүс нэгдсэн байв.Манхеттан төвд айлдвараа эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг өгөхийн ...

Дэлгэрэнгүй »
2014-12-21

Монголчуудын хүсэлтээр явагдаж буй номын ...

Монголчуудын хүсэлтээр явагдаж буй номын айлдвар. Энэтхэг, Дарамсала. 2014.12.02

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн номын айлдвараа эхлэхээр морилон ирж байгаа нь. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам морилон ирэхэд Монголчууд сүслэн залбирч байгаа нь.Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголчуудад зориулан ном айлдаж байна. Монголын сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтний айлдварыг даган уншиж байна.Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголчуудын хүсэлтээр дөрвөн өдөр үргэлжлэх номын айлдварын эхний өдөрТөвөд лам нар Дээрхийн Гэгээнтний айлдварыг даган уншиж байна.Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголчуудын хүсэлтээр дөрвөн өдөр үргэлжлэх номын айлдварын эхний өдрийн төгсгөлд Японы сүсэгтэн нартай мэндлэв.Эх сурвалж: Dalailama.mn

Дэлгэрэнгүй »
2014-12-20

Амар тайван амьдрахуйн зурлага 12-21

Амар тайван амьдрахуйн зурлага 12-21

Хайрыг ердийн дотносол хэмээн авч үзвэл тухайн зүйлд гарах ялимгүй өөрчлөлт, жишээлбэл, харьцааны өчүүхэн өөрчлөлт таныг өөрчлөхөд хүргэнэ. Учир нь таны сэтгэл хөдлөл ямар нэгэн өнгөц зүйл дээр үндэслэсэн байдагт оршино. Шинэ гэрлэлтийг жишээ болгон авч үзье.Хэдэн долоо хоног, сар, эсвэл жилийн дараа тухайн хос бие биедээ дайсагнаж, хожим нь гэр бүл салахад хүрдэг. Тэд маш их хайр сэтгэлтэй байж гэмээнэ гэр бүл болдог (хэн ч үзэн ядах сэтгэлтэй байж гэр бүл болдоггүй) авч хэсэг хугацааны дараа бүх юм өөрчлөгддөг. Яагаад тэр билээ?- XIV Далай лам Данзанжамц- Амар тайван амьрдахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2014-12-19

Амар тайван амьдрахуйн зурлага 12-20

Амар тайван амьдрахуйн зурлага 12-20

Хэрэв би цөллөгөнд байхдаа мөнх бусыг үзвэл, хэрэв Түвдийн ард түмэн Далай ламын үйл хэргийг үргэлжлүүлэхийг хүсвэл миний хувилгаан дүр Хятадын эрхшээл дор лав төрөхгүй.- XIV Далай лам Данзанжамц- Амар тайван амьрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-18

Амар тайван амьдрахуйн зурлага 12-19

Амар тайван амьдрахуйн зурлага 12-19

Миний ярьж буй дотносол гэдэг нь зорилго агуулаагүй хийгээд юмаа эргүүлэн авах санааг өвөрлөсөн зүйл биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Энэ бол сэтгэлтэй холбоотой зүйл бус хийгээд ийм маягаар бол жинхэнэ энэрэнгүй сэтгэл гэдэг нь дассан, эсвэл дотносны үр дүнд гардаггүй байна. Бидний бодож заншсан замаас өөр эсрэг зүйлд анхаарлаа хандуулаарай.- XIV Далай лам Данзанжамц- Амар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2014-12-18

The Medicine Buddha's Mantra chanting ...

The Medicine Buddha's Mantra chanting led by Arjia Rinpoche 2013-12-18

Дэлгэрэнгүй »
2014-12-17

Амар тайван амьдрахуйн зурлага 12-18

Амар тайван амьдрахуйн зурлага 12-18

Ихэнх тохиолдолд "Би" гэдгээ хамгаалж ярих нь гагцхүү урамгүй сэтгэл, эсвэл өөрийгөө онцгойлдог бусад "Би" гэдэгтэй зөрчилдөх явдал руу аваачдаг. дээрх байдал, ялангуяа "Ганц би" гэдгийг хүчтэй хөгжүүлснээс болж хачин авир, юм шаарддаг зан руу хөтөлсөн үед үүснэ. Байнгын би гэдэг төөрөгдөл, хуурмаг бодол санаа нь би үүнийг эсвэл түүнийг хүсч байна гэх бидний нуугдан хүлээх тэр аюулыг гаргаж ирдэг. Үүний улмаас та хүмүүнийг бүрэлгэснээр бүх зүйл төгсч магадгүй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Хувиа хичээх үзэл хэтэрвэл дан муугаар төгсөх хийгээд удирдаж үл болох гажуудал, завхралд хүргэнэ. Харин нөгөө талаас бодож үзэхэд, өөртөө итгэлтэй чанар маш эерэг зүйлийг агуулж ...

Дэлгэрэнгүй »
2014-12-17

Dalai Lama concedes he may ...

Dalai Lama concedes he may be the last

The Dalai Lama: "Whether the institution of the Dalai Lama should continue or not is up to the Tibetan people"Exiled Tibetan spiritual leader the Dalai Lama has said he realises that he may be the last to hold the title.But he told the BBC it would be better that the centuries old tradition ceased "at the time of a popular Dalai Lama".He also suggested that the UK had taken a soft line with China over Hong Kong's recent protests for financial reasons."Their pockets are more or less empty, so so it's very important to them to have close links with ...

Дэлгэрэнгүй »