Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-01-02

Амар тайван амьдрахуйн зурлага 01-02

Амар тайван амьдрахуйн зурлага 01-02

Та айдас түгшүүр, өвчин, зовлонд нэрвэгдсэн болвоос энэ бүхнээс ангижрахын тулд юу хийж чадахаа сайтар бодох нь зүйн хэрэг бөлгөө. Хэрэв та ямар нэгэн юм хийж чадвал сэтгэл зовох хэрэггүй, юу ч хийж чадахгүй болвоос бас өөрийгөө зовоох хэрэггүй болой.XIV Далай лам ДанзанжамАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2015-01-01

Амар тайван амьдрахуйн зурлага 01-01

Амар тайван амьдрахуйн зурлага 01-01

Би найз нөхөддөө хайртай. Надад олон сайн үнэнч нөхөд байгаасай хэмээн би хүсдэг. Түүгээр ч зогсохгүй би инээх дуртай. Энэ бол тодорхой зүйл бөлгөө. Инээмсэглэлийг хэрхэн яаж төрүүлэх вэ? Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг билээ. Тэдний зарим нь тун ёжтой, егөөдсөн маягтай инээх нь бий.Гэтэл албархуу хийгээд хиймэл инээмсэглэдэг хүмүүс ч цөөнгүй байх авай. Эдгээр инээмсэглэл нь баяр баясгалан үл авчрах ажгуу. Гэвч үнэн сэтгэлээсээ мишээх нь цоо шинэ итгэлийг буй болгодог онцлогтой.Хэрэвзээ бид жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүнд бидний хийх зүйл бол инээсэглэлийг төрүүлэх үндсийг тавихад оршимуй.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-29

Final Day of 2014 Teachings.

Final Day of 2014 Teachings.

This morning's teachings began with a Long Life Puja offered to His Holiness the Dalai Lama by the people of Dhokham Zachukha and the people of Mundgod Tibetan Settlement. His Holiness then continued teaching Zhamar Pandita's Treatise on the Stages of the Path to Enlightenment and Liberation in the Palm of One's Hand. The 2014 Jangchup Lamrim Teachings concluded with His Holiness bestowing the Bodhisattva Vows. His Holiness confirmed that He will continue teaching the remaining Jangchup Lamrim texts - location and dates to be announced.His Holiness the Dalai Lama arrives for the last day of the 2014 Jangchup Lamrim ...

Дэлгэрэнгүй »
2014-12-28

Амар тайван амьрдахуйн зурлага 12-29

Амар тайван амьрдахуйн зурлага 12-29

Бүх оюун санааны амьдралын мөн чанар нь таны сэтгэл хөдлөл, таны бусадтай харилцах харьцаа юм. Та цэвэр ариун, чин сэтгэлтэй байвал, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ.Та бусадтай харьцах зөв харилцааг сайхан сэтгэл, хайр хүндлэлийн үндсэн дээр тулгуурлахын сацуу бүх хүмүүн төрөлхтөн нэгэн дээвэр дор амьдарч буй гэдгийг ухаарсны үндсэн дээр төлөвшүүлж чадна.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага...

Дэлгэрэнгүй »
2014-12-27

Амар тайван амьдрахуйн зурлага 12-28

Амар тайван амьдрахуйн зурлага 12-28

Нэгэн цагт багш, шавь хоёр лам байжээ. Шавийг урамшуулах үүднээс багш нь "Нэгэн өдөр бид заавал зугаалганд явна" гэжээ. Хэдэн хоногийн дараа эл яриа мартагдсан байлаа. Хожим шавь нь багшдаа түүний амласныг сануулсан авч одоогоор явах зав муу байна гэсэн хариу сонсчээ.Нэлээд хугацаа өнгөрөвч зугаалгын тухай яриа таг чиг л байлаа. Дахин энэ тухай сануулахад багш нь "Одоо амжихгүй ээ. Би зав муутай байна гэжээ"Хожмын нэгэн өдөр үхсэн хүмүүний цогцос аваад явж буй шавийгаа хараад багш нь " Юу болоо вэ?" гэж асуухад, "За даа, энэ хөөрхий амьтан зугаалганд явж байна" гэж шавь хариулжээ. Тиймээс хэрэв та хийх ёстой зүйлдээ ...

Дэлгэрэнгүй »
2014-12-26

Амар тайван амьдрахуйн зурлага 12-27

Амар тайван амьдрахуйн зурлага 12-27

Бусдыг үгүйсгэдэг хэнбугай ч дараа нь өөрийгөө үгүйсгэхийг олж харна.Өөрсдийн Бурханыг цорын ганц бурхан гэж дахин давтан, улиг болтол ярьдаг хүмүүс аюултай хийгээд хортой зүйл хийж буй билээ.Энэ нь тэднийг ямар ч хамаагүй аргаар өөрсдийн шашин шүтлэгээ бусдад тулгах зам руу оржээ гэсэн үг болой.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-26

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам ...

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам Жаргал Де Факто нэвтрүүлэг.

Дэлгэрэнгүй »
2014-12-25

Амар тайван амьдрахуйн зурлага 12-26

Амар тайван амьдрахуйн зурлага 12-26

Хэрэв та амиа бодох ёстой бол хувиа хичээхдээ богино бодолгүй, ухаантай байвал зохино.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »
2014-12-24

Амар тайван амьдрахуйн зурлага 12-25

Амар тайван амьдрахуйн зурлага 12-25

Бид хэнтэй ч байсан "Би түүнээс илүү хүчтэй", "Би түүнээс гоо үзэсгэлэнтэй", "Би илүү ухаантай", "Би илүү чинээлэг", "Би толгой илүү чадвартай" гэх мэтээр бардамнадаг. Энэ нь сайнгүй ХЭРЭГ.Харин түүний оронд бид үргэлж даруу байх нь зөв. Бусдад дэм болж буяны үйлд оролцож байсан хэдий ч бид өөрсдийгөө сул дорой хүмүүст тусалж байгаа агуу хамгаалагчид хэмээн бодож их зан гаргаж үл болно.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага.

Дэлгэрэнгүй »
2014-12-23

Амар тайван амьдрахуйн зурлага 12-24

Амар тайван амьдрахуйн зурлага 12-24

Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх нь биднийг хүнд байдалд оруулдаг. Бид өөрсдийгөө үнэлэхээр чухал гэхээс гадна гол хүсэл маань аз жаргалтай байх, бүх зүйл сайн байх хэрэгтэй хэмээн боддог. Гэвч бид үүнийгээ яаж хийх вэ гэдгийг мэддэггүй. Үнэн хэрэг дээрээ өөрийгөө хэт өндрөөр үнэлэх нь хэзээ ч бидэнд баяр баясгалан авчрахгүйг санах хэрэгтэй.XIV Далай лам ДанзанжамцАмар тайван амьдрахуйн зурлага

Дэлгэрэнгүй »