Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-12-01

​ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ ...

​ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН

2015 оны 12 дугаар сарын 5 буюу Билгийн тооллын зулын 25 Богд ламын мэндэлсэн өдөр. Өглөөний 6 цагт Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ - ын Номын өргөө (ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Сургалт, судалгаа, эмч мэргэжилтний байр)-нд 1 өдрийн Тэгчин Сожин сахилыг Гэлэн Лувсан Зундуй хүртээх бөгөөд сахилын ёсыг сүсэгтэн та бүхэнд хүртээж байна.ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН ОРШВОЙСанжай чойдан цогчог ла Жанчүв вардү жавсү чи Дагдан шандон дүвла дү Даггий жанчүв сэмжэд до Чогжү дагна шүгба ий Санжай жанчүв сэмба сон Даггий зогбий жанчүв чир Дэннай жанчүв сэмжэд до /3 удаа/ Тамжад дүни саши даг Сэгма ласог мэдба дан ...

Дэлгэрэнгүй »
2015-11-29

Тэгчин Сожин сахил хүртээнэ.

 Тэгчин Сожин сахил хүртээнэ.

2015 оны 12 дугаар сарын 5 буюу Билгийн тооллын зулын 25 Богд ламын мэндэлсэн өдөр. Өглөөний 6 цагт Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ - ын Номын өргөө (ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Сургалт, судалгаа, эмч мэргэжилтний байр)-нд 1 өдрийн Тэгчин Сожин сахилыг Гэлэн Лувсан Зундуй хүртээх тул сүсэгтэн та бүхнийг урьж байна.Анхаарах зүйл: Энэхүү сахилыг өглөө алганы зураас харагдах төдий үүрээр авч дараа өдрийн нар мандах хүртэл сахина.Сахил хүртэх хүн өглөө босоод юм идэхгүй, ярихгүй, биедээ чимэг зүүлт, элдэв үнэртэн түрхэхгүй хувийн ариун цэвэрээ сахин ирнэ.Хаяг: Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байрны 2 давхарт Номын өргөөнд.Холбоо ...

Дэлгэрэнгүй »
2015-09-25

Багшийн дээдлэн шүтэхийн учир

Багшийн дээдлэн шүтэхийн учир

Шавийн эрдэм багшаас хэмээсэнчлэн багш хүмүүнийг шүтэх нь туйлын чухал юм. Бодовын гэгээний айлдварт "энэ насны үйлдвэр дуурагаад хийж болох зүйлд ч сургаачин үгүй аваас үл бүтэх болвоос өдгөө муу заяаны зовлонгоос дөнгөж гарсан, гэтлэхүй болон Бурханы хутгийг олох зам мөрийг үзэх нь бүү хэл сонссон ч туршлага үгүй тэр мэтийн эхлэн суралцагч бээр бүхнийг болгоогчийн газар зорчиход багш үгүйгээр хаанаас бүтэх билээ" хэмээн зарлигласан байдаг тэр нь үнэхээр үнэн билээ. Бидний нисваанисын гурван хор хэмээх нь суралцах хэрэггүй, угаасаа байдаг зүйл. Тэр нь ч нэг насны зүйл биш төрлөөс төрөлд дадсан байдаг. Тэрхүү төрлөөс төрөлд дадал зуршил болсон нисваанисын ...

Дэлгэрэнгүй »
2015-09-15

Хоёрдугаар Ажаа Гэгээн - Ажаа ...

Хоёрдугаар Ажаа Гэгээн - Ажаа Шэрап Сангбо (1633-1707)

Ажаа Шэрап Сангбо нь модон тахиа жил төрж, гал нохой жил таалал төгссөн билээ. Түүний төрсөн нутаг нь Сина үндэстний нутаг болох Ли Шү тосгон юм. Тэрээр Гүмбүм хийдийн 16 дугаар хамба лам болжээ. Судар номонд мэргэшсний дээр тэрээр удирдан зохион байгуулах авьяастай байсан тул хийдийн дотоод дүрэм, журмыг бий болгож, Дармыг судлах, дадлага хийх сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна. Үүнээс гадна Гүмбүм хийдэд мэтгэлцээний зуны хөтөлбөрийг санаачлан үүсгэжээ. Хийдийн хамбын үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа хийдэд засвар хийж, нийтийн гал тогоо бариулж, хурлын өргөөг өргөтгөн 60 баганатай өргөө болгосон юм.

Дэлгэрэнгүй »
2015-09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

Бидний ой тогтоолт хувь хүмүүнээс бүрэн хамаарах хийгээд тухайлбал, залуу цагийн дурсамж зэрэг нь зарим тохиолдолд урган гарч, бидний сэтгэн бодох замд нөлөө үзүүлдэг ухамсаргүй хандлага билээ. эдгээр хандлагууд нь ямар нэгэн болсон юмыг зайлшгүй дурсан саналгүйгээр, ямар нэгэн ухамсаргүй үйлдлээр хийгдсэн өнгөрч, улирсан зүйлийн үр дүн байдаг.Энэхүү хандлагыг тайлбарлахад хэцүү хийгээд бидний тодорхой ухасарт үлдэж хоцорсон, өнгөрсөн туршлага гэж хэлэлгүйгээр яаж гарч ирж байн вэ? гэдгийг ойлгоход ч бас бэрх болой.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-08

Хүмүүн бие уурлахаараа аз жаргалын тухай мэдрэмжээ алддаг ажгуу. Хэдийгээр тэд гаднаасаа амгалан тайван харагдах авч нүүр царай нь үхмэл, муухай харагддаг.Уур хилэн биеийг нь муутгаж, амар амгаланг нь алдагдуулж, зоог барих сонирхолгүй болгохоос гадна эрт хөгшрүүлдэг болой.Аз жаргал, энх амгалан байдал хийгээд гүн нойр нь тэдгээрээс ангижруулахаас гадна тэдэнд үүнийх нь төлөө талархал, итгэл үнэмшил ч огт хэрэггүй байдаг.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-07

Миний бие энэ ертөнц лугаа адил байж тэнгэр мэт хязгааргүй олон тооны амьтадыг дэмжиж тэтгэх болтугай. Тэднийг гэгээрэлд хүртэл би өөрийн оюун санааг тэдний аз жаргалын төлөө зориулах болном.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-06

Барууны орны сүм хийдэд чөлөөт цаг байдаг авч ялангуяа, том хотуудад амьдрал хормын төдий ч зогсдоггүй маш хурдацтай урсан өнгөрдөг.Хэрэв та хотын амьдрал руу харах юм бол хүмүүний амьдралын мөч бүр гагцхүү зориулалтын нүхэнд таардаг эрэг, шураг лугаа адил маш тодорхой, хязгаарлагдмал санагдана.Зарим талаар та өөрийн адил амьдралыг хянаж чаддаггүй, амьд үлдэхийн төлөө та өөрт зориулсан энэ хэм хэмжээг дагах ёстой ажгуу.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-05

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-05

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-05

Биеэр үйлдэх гурван нүглийн тоонд амь бүрэлгэх, хулгай хийх, бэлгийн гаж үйлдэл ордог байна. Амаар үйлдэх гурван нүглийн тоонд ярих, хараал хэлэх, дэмий чалчих орно. Сэтгэлийн гурван нүглийн тоонд уур хилэн, атгаг санаа, буруу үзэл ордог байна.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »
2015-09-04

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-04

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-04

Юманд баригдахыг даван туулахын тулд бидний сонирхлыг татаж буй зүлийг муу муухай талаас нь бясалгах хэрэгтэй. Бардам зангийн эсрэг ерөндөг нь таван цогц дээр бясалгал хийх хийгээд мунхагийг арилгахын тулд бид амьгалын хөдөлгөөн хийгээд харилцан шүтэлцээн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.Сэтгэл санаа тогтвортой байхын үндэс нь үнэн хэрэгтээ эд юмсын жинэхэнэ мөн чанарыг ойлгож чадаагүй, бидний мунхагийн хар гай бөлгөө. Сэтгэл санаа оюун санааны бодит байдлын талаарх буруу ойлголтыг цэвэрлэх замаар хяналтанд оруулж болмой.Амар тайван амьдрахуйн зурлага XIV Далай лам Данзанжамц

Дэлгэрэнгүй »