Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-09

​​Амар тайван амьдрахуйн зурлага ​09-09

Бидний ой тогтоолт хувь хүмүүнээс бүрэн хамаарах хийгээд тухайлбал, залуу цагийн дурсамж зэрэг нь зарим тохиолдолд урган гарч, бидний сэтгэн бодох замд нөлөө үзүүлдэг ухамсаргүй хандлага билээ. эдгээр хандлагууд нь ямар нэгэн болсон юмыг зайлшгүй дурсан саналгүйгээр, ямар нэгэн ухамсаргүй үйлдлээр хийгдсэн өнгөрч, улирсан зүйлийн үр дүн байдаг.

Энэхүү хандлагыг тайлбарлахад хэцүү хийгээд бидний тодорхой ухасарт үлдэж хоцорсон, өнгөрсөн туршлага гэж хэлэлгүйгээр яаж гарч ирж байн вэ? гэдгийг ойлгоход ч бас бэрх болой.

Амар тайван амьдрахуйн зурлага
XIV Далай лам Данзанжамц