Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-31

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-31

Ур чадвартай эмч хүмүүн өвчтөнийг тус тусад нь эмчилж, зөвхөн түүний өвчинд таарч тохирох эмийг өгдөг. Цаашилбал, эмчилгээний арга хийгээд хэрэглэгдэхүүн нь тухайн орон, цаг хугацааны нөхцлийг нь харгалзаж үзсэнээс болж өөр өөр байдаг.

Гэвч эдгээр өөр өөр эм, эмчилгээний аргууд нь тухайн өвчтөнийг зовлонгоос нь салгах ганцхан зорилготой учраас бүгд адилхан бөлгөө.

Түүн лугаа адил бүх шашны сургаал, арга зам хамаг амьтныг зовлон, хийгээд түүний шалтгаанаас салгаж, аз жаргал хийгээд түүний шалтгааныг ойлгуулах зорилготой байдаг.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага