Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-29

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-29

Өрнөдийн нийгмийн талаар миний бие сэтгэгдэл төрүүлсэн олон зүйлийг олж мэдсэн билээ. Ялангуяа түүний эрч хүч, бүтээлч чанар, мэдлэгийн төлөө эрмэлзэл зэргийг би гайхан бахаддаг.

Нөгөөтэйгүүр, Өрнөдийн амьдралын олон зүйл миний сэтгэлийг зовоодог. Хүмүүс бүх зүйлийн харилцан шүтэлцээг үгүйсгэсэн, хар цагаан, сайн муу гэдгээр бүхнийг бодох хандлагатай байдаг авай.

Энэ хоёрын хооронд хүмүүс дунд дахь саарал хэсгийн талаар олж харахаа больдог. Хичнээн мянган ах дүүс, хөрштэй мөртлөө асар олон хүмүүн өөрийнхөө үнэн сэтгэлийг зөвхөн нохой, муурандаа л гаргах болжээ.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага