Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-28

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-28

Энэ орчлонгийн амьд амьтад, хүмүүн ч бай, амьтан ч бай ялгаагүй эгэл ертөнцийн гоо сайхан, хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн замаар хувь нэмрээ оруулах шаардлагатай. Олон амьтан зөвхөн ганцаар, эсвэл хамтаар хөдөлмөрлөж, амьдралаа сайжруулахыг зорьдог.

Бидний зооглодог хоол, өмсдөг хувцас зүгээр ч нэг тэнгэрээс унаагүй зүйл билээ. Үүнийг бүтээхийн тулд олон хүмүүн хөдөлмөрлөдөг. Тиймээс бид ч гэсэн бусдад талархах ёстой бөлгөө.

Нинжин сэтгэл, өгөөмөр зантай байх нь аз жаргалд хүрэхийн шинж тэмдэг билээ.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага