Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-27

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-27

Сэрүүн үедээ буяны үйл хийх тал дээр нэмж хэлэхүйд, хэрэв та зөв зохистой зорилгоор зүүдэндээ өөрийн ухамсрыг ашиглаж чаддаг бол таны оюуны хүчин чадал маш их байна гэсэн үг. Тэгэхгүй бол дор хаяад шөнө болгон хэдэн цагийг үр ашиггүй өнгөрөөнө гэсэн үг.

Тиймээс та унтахыг ямар нэгэн буянт үйл болгож чадвал маш ашигтай. Судран хөлгөний арга бол нойрсох үедээ ч гэсэн нинжин сэтгэл үүсгэх, мөнх бус, хоосон чанарыг үзэх зэрэг зохистой оюун санааг хөгжүүлэх явдал байдаг.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага