Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-26

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-25

Хүмүүн сайн сайхан амьдралтай, албан тушаалтай, өнөдр боловсролтой байсан ч түүнийг эдгээрээс болж эвдрэхгүй, оршин тогтнохуйн эргэлтийн мөн чанарыг тодотгосон дотоод үндсэн үзлээ хэзээ ч хаяхгүй байхыг байнга эрмэлзсэн дотоод хязгаарлалтын хүчин зүйл заавал байлгах нь нэн чухал бөлгөө. Зөв зам бол эдгээрийг хамаг амьтны тусын тулд ажиллах, тэднийг зам мөрт оруулахад туслалцаа болохоор ашиглах явдал болой.

Энэ бүхнийг тэнцвэртэй хадгалж, хэт туйлшрахгүй байх, хамгийн сайн, хамгийн үр ашигтай замаар урагшлах бүрэн мэдлэгтэй байх шаардлагатай.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага