Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-16

Бидний сансар хэмээн нэрлэдэг төрөх, үхэхийн хооронд үе үехэн хувилж төрөх үзэгдэл байдаг. Юуны урьд энд нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Сансар буюу дахин төрөхийн эргэлт нь бүх амьдралын үндсэн нөхцөл юм. нирваанд хүрэхээс нааш түүнээс ямар ч оршихуй зугтаж гарахгүй. Энэ нөхцөл нь хүмүүсийг бидний мэддэгээс долоон дор нөхцөлд амьдрах, дахин дахин амьдрах ёстой болгож байгаа тул маш их зовлонтой. Дахин төрөх нь зайлшгүй юм бол хувилж төрөх нь жинхэнэ сонголт болно. Энэ нь буянт заяатай зарим хүмүүст бурханаас хайрладаг өөрийн ирээдүйн төрлийг хянах хүч бөлгөө.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага