Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-15

Ардчилалд хяналт тавих амаргүй авч Энэтхэгт зарим ажилд хяналт тогтодгийг бид харсаар байна. Жинхэнэ хүчирхийлэл, тэр ч бүү хэл садар самуун сурталчлахыг энэтхэгийн кинонд зөвшөөрсөн байдаг. Бусад газрын нэгэн адил эмэгтэй хүмүүс тэнд урин тачаангуй байдлаар өөрсдийгөө харуулдаг.

Саяхан болтол эрэгтэй, эмэгтэй хүмүүс уруул уруулаараа үнсэлцдэггүй байлаа. Хүмүүс бие биенийгээ хөнөөдөг авч ер үнсэлцдэггүй байв. Гэвч хүмүүнийг хөнөөж байснаас үнссэн нь хавьгүй илүү ажгуу.

Энэтхэг кинонд бид бусармаг эсэргүүцэлтэй тулгарсан дурлалын түүх хэрхэн өрнөхийг үзэх хийгээд төгсгөлд нь сайн санаат хүмүүс эвлэрэн нэгдэж, сайн санааныхаа үрийг амсах агаад муу хүмүүс шийтгэгддэгийг сайн санах билээ.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага