Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-08-16

​Амар тайван амьдрахуйн зурлага 08-14

Миний бие цаазаар авах ялын эсрэг байдаг бөлгөө. Энэ ялыг өмнөх Далай лам Түвдэд устгасан юм. Өнөөдөр энэхүү ял Хятад, Энэтхэг зэрэг томоохон улс гүрэнд оршсоор байгаа нь надад итгэмээргүй санагддаг билээ. Тэд шударга ёс хэмээх нэрийн дор Махатма Гандийн эх оронд хүмүүнийг талсаар байна. Тэр нутагт Бурхан Буддагийн сургаалийг номлож байсан ариун газар шүү дээ.

Цаазаар авах ял нь цэвэр хүчирхийлэл, зэрлэг балмад, үр ашиггүй хүчирхийлэл бөлгөө. Тэр ч бүү хэл онц аюултай, яагаад гэвэл бүх хүчирхийллийн нэгэн адил хүчирхийлийн бусад хэлбэр рүү хөтөлдөг ажгуу. Хамгийн дээд хэмжээний шийтгэл бол зэрлэг балмад явдалгүй, бүх насаар нь хорих ял байх ёстой.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага