Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-02

Амар тайван амьдрахуйн зуралга 09-02

Бидний амьдралын туршид ухамсартай хийгээд ухамсаргүйгээр амьдрах амьдралын зорилго нь юу вэ? гэсэн ганцхан том асуудал урган гардаг. Хүмүүн бүр төрсөн цагаасаа эхлэн жаргалыг хүсэхээс бус зовлонг хүсдэггүй.

Үүнд нийгмийн нөхцөл байдал хийгээд боловсрол, үзэл суртал ч огт нөлөө үзүүлдэггүй юм. Бидний оршин тогтнохын хамгийн чухал үндэс нь бид зүгээр л сэтгэл хангалуун байхыг хүсдэгт орших ажгуу. Тийм учраас аз жаргалын дээд цэгт хүргэх тэр зүйлийг нээж олох нь хамгаас чухал бөлгөө.

XIV Далай лам Данзанжамц

Амар тайван амьдрахуйн зурлага