Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2014-12-07

Ажаа Гэгээн "Энэрэл Нигүүлслийн Их Цэцэрлэг болон дэгжих болтугай"

Миний бие 1950 оны төмөр бар жил Хөх нуурын Бэйс хошуунд монгол малчин ардын гэрт төрсөн. Хоёр настай байхад минь 10-р Банчин Богд намайг 8-р Ажаа Рэнбүүчигээр тодруулсан юм. Амдо нутгийн аялгуунд “Ажиа" гэдэг нь “аав" гэсэн үг агаад миний анхны дүрийг Богд Зонховын эцэг байсан гэдэг.

Ингээд би Хөх нуурын орчимд, Богд Зонховын төрсөн газар Гүмбүмд хүргэгдэж хутагтаар өргөмжлөгдөн суух болсон билээ. Гүмбүм хийд бол Богд Зонховын төрсөн газар бөгөөд зургаан том Шажны Хүрээлэнгийн нэг нь юм. Гүмбүм хийдэд хамба лам, эзэн лам гэсэн хоёр том суудал байх ба хамба ламыг эрдэм номд төгс боловсорсон мэдлэгтэй их лам нараас сонгодог юм. Харин эзэн ламаар нь Богд Зонховын аавын хойд дүрээр тодорсон хүн сууна. Тийнхүү би багаасаа эзэн ламын өргөөнд залагдаж, тэнд өсөн торниж, ном эрдэм сурч эхэлсэн билээ. Энэ үед би олон сайн багш нараар ном заалгаж байсны дотор Далай Богд, Банчинг Богдоос ч мөн ном хүртэх хувь заяатай байлаа. Тэр цагт манай нутагт бурхан шажны нарах ард түмнийг гийгүүлсэн, үнэхээр сайхан үе байсан юм. Удалгүй тэр жаргалын нарыг хар үүл бүрхэв. 1950-аад оны сүүлээр шажна өөрчлөлт хөдөлгөөн гарч, сүм хийдийг хааж, сүсэгтэн олон ард түмэн маань их зовох боллоо. Түүгээр зогсохгүй ба өлсгөлөн болж олон хүн үхэж үрэгдсэн.

1960-аад онд Соёлын хувьсгалын аймшигтай хар салхи бурхан шажин, ном соёлыг хийсгэн үгүй хийсэн юм.
Энэ хүнд бэрх цагт ч Жаяг багш, Цүлтэм Лхагсам багш нар маань хатуу чанга хяналт шалгалтаас эмээлгүй, өөрийн амь насыг үл хайхран, бурханы номоо надад үргэлжлүүлэн заасаар байлаа. Миний өчүүхэн мэдлэг хийгээд өдгөө хүртэл бурхан номдоо суралцсаар яваа минь энэ хоёр багшийн минь ач хэмээн би чин сэтгэлээсээ талархан дурсаж явдаг.

Өнгөрсөн сар жилүүдийг одоо эргэн дурсахуй далайн давалгаа шиг санагддаг юм. Соёлын хувсгалын үеэр бурхан шашнаа шүтэх эрхгүйгээр арван хэдэн жил харгалзагчийн дор хүнд хүчир ажил хийж зовлон үзлээ. 1990-ээд онд харин том ноён хэмээн өргөмжлүүлэн залагдлаа. Эрх мэдэлгүй хоосон том “ноён" нэрийн дор эрх дураараа цаг нөгцөөж болох байсан боловч багш нарыхаа ивээлээр нутгийн ард түмэнд туслах ажлыг бага багаа амжуулж байлаа. Гүмбүмд Улаан Загалмайн Нийгэмлэгийг оруулж, нутгийн тосгодод гамшгийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдүүдэд зориулан сургууль босгох гээд өөрийн чадах чинээгээр хичээж байлаа.
Би урлагт маш дуртай учраас хийдийн захирагч байх хугацаандаа, танка, эрдэнэ дүлцэн мандалын олон үзэсгэлэн зохион байгуулсан юм. Ялангуяа архитектор, дизайны урлагт шимтдэгийн учир Богд Зонховын суваргыг сэргээн, Жаяг Рэнбүүчитэй хамтран гурван хэмжээст том Галзаарагчаагийн Мандал бүтээж байв. Бидний хийсэн шинэчлэл, нийгмийн халамжийн төслүүд болон урлагийн бүтээлүүлд Гүмбүмийн нэр хүндийг хурдтай өсгөснөөр мөргөлчид, сүсэгтэн олон олноороо ирэх болсон юм. Хамаг амьтны тусын тулд хэмээн бидний залбиран байж зорьсон үйл маань биелэлээ олж, 600 жилийн түүхтэй хийд дахин цэцэглэсэн юм. Үүнд миний бие ихэд баяссан бөлгөө.

Харамсалтай нь 1998 онд Банчин Богдын хойд дүрийн улс төрийн баахан будилаан гарч би Төвдийн орноо, Гүмбэм хийдээ орхин гарахаас өөр аргагүйд хүрсэн билээ. АНУ-д суурьшин, Калифорний мужийн Милл Валлей хотноо Төвдийн Нигүүлсэл, Оюуны Төвийн нээн ажиллууллаа. Тэнд би Бурханы номыг сонирхосон барууны иргэдэд Богд Зонховын Ламрим буюу Бодь мөрийн зэргийн заах болсон.

Мөн Буддын урлагийг сэргээн хамгаалахын тулд Галзаарагчаагийн Мандал бүтээснээ бид Дээрхий Гэгээтэнийг Төвдийн соёлын төвд залран Галзаарагчаагийн ном айлдах үед барьсан билээ. Гэгээнтэн түүнийг Смитсонианы Хүрээлэнд бэлэглэсэн нь одоо ч тэндээ хадгалагдан буй. 2005 онд Дээрхийн Гэгээнтэн надаас Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвдийн соёлын төв болон Гүмбүмийн Жамцэ Лин хийдийн удирдахыг хүссэн юм. Гэгээнтэн, Буддизмыг Барууны ертөнцөд түгээхдээ Төдийн Амдо дахь Гүмбүм хийдийн жаягийг даган мөрдөж Төвд, Амдо нутгийн ард түмэнд зориулан соёлын үйл ажиллагаа явуулах, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь Буддизм хийгээд Буддын соёлын хадгалах, дэмжихийг чухалчлан захисан билээ.

Дээрхийн Гэгээнтэн хүсэлтийг хүлээн авч миний бие энд хүрэлцэн ирээд Төвд, Монголын соёлыг сурталчилах, Буддизмыг Баруунд танилцуулах ажил хийж байна. Ирээдүйд бид Төвдийн Соёлын Төвийг Буддын судлал бүхий сургууль болгон дэлгэрүүлж, мэргэд номын хураар оюунаа тэтгэдэг газар болгохоор төлөвлөж буй.


Та бүхэн энд Бодьсадын үрийг суулгаж, тэр үр цэцэглэн дэлгэрч Энэрэл Нигүүлслийн Их Цэцэрлэг болон дэгжих болтугай.

Ажиа Ринбүүчи 2011 оны 05-р сарын 17-нд "Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн төв" ТББ -г Монгол улсад байгуулж, Монголын ард түмэнд хүмүүнлэг, боловсрол, шашин соёлыг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.

Харин энэ удаа Ажиа Гэгээнтэн "Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв"-ийн дэргэд Монголд анх удаа хүүхдэд зориулсан Цусны Эмгэг, Хавдарын Эмнэлгийн төслийг санаачлан өөрийн болон гадаад, дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн цугларсан хандивийн хөрөнгөөр уг барилгын санхүүжилтыг хийж байна.

Энэ төслийг Ажиа Ринбүүчи нь сайн санаат хүмүүсийн хамтаар 2012 оны 05-р сарын 09-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2014 оны 08-р сард албан ёсны нээлтээ хийж, Монгол улсын Засгийн Газарт Төрийн өмч болгон хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Эх суравлж:www.budda.mn